Хүүхэд, залуусын дунд танил болсон ютүбер Б.Түшиг аав болсон тухайгаа олон нийтэд дуулгалаа. Тэрбээр эх орондоо ирээд байгаа бөгөөд өөрийн бэлтгэсэн home tour бичлэгийн үеэр энэхүү баярт мэдээг зарласан байна.
Б.Түшигийн хувьд эерэг, хөгжилтэй контентуудаараа үзэгчдийн хайр хүндлэлийг хүлээсэн нэгэн. Түүний аав болж буй тухай мэдээ фенүүдийнх нь дунд халуун баяр хүргэлт, сайхан сэтгэгдлийг дагуулж байна.
Залуу уран бүтээлчдээ аав болсон энэ баярт мөчид нь олон нийт халуун баяр хүргэж, аз жаргал, сайн сайхныг хүсэн ерөөж байна.


