Булган аймгийн Могод, Сайхан сумдын хамтын ажиллагааны хүрээнд Орхон голын Сөрдөгийн гатлагыг бярваазтай болгох хүсэлтийг УИХ, ЗГ-ын гишүүн Батлан хамгаалахын сайдад уламжилсныг хүлээн авч, ард иргэдийн аюулгүй зорчих боломжийг нэмэгдүүллээ.
Хөвдөг бярвааз ашиглалтад орсноор:
• Зорчих хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах,
• Орон нутгийн иргэдийн ая тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэх,
• Бүс нутгийн тээврийн урсгалыг нэмэгдүүлэх,
• Аймаг, сумын эдийн засгийн хөгжилд эерэг хувь нэмэр оруулах чухал ач холбогдолтой юм.
Тус бярваазын бүтээн байгуулалтыг Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн бие бүрэлдэхүүн гүйцэтгэлээ.
Нээлтийн ажиллагаанд Батлан хамгаалахын сайд Д.Батлут тэргүүтэй яамны удирдлага, төлөөллүүд, Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир болон орон нутгийн удирдлагууд оролцов. 

