Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

    07/22/2026

    Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

    07/22/2026

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Мэдээ»ХОЁР УЛСЫН БАТЛАН ХАМГААЛАХ САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ШИНЭ ШАТАНД ГАРГАХАД ХАМТАРЧ АЖИЛЛАНА
Мэдээ

ХОЁР УЛСЫН БАТЛАН ХАМГААЛАХ САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ШИНЭ ШАТАНД ГАРГАХАД ХАМТАРЧ АЖИЛЛАНА

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ09/19/2025Шинэчилсэн:01/12/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд Адмирал Дун Жуний урилгаар Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Д.Батлут тус улсад албан ёсны айлчлал хийж, 12 дахь удаагийн “Бээжингийн Шяншань форум”-д оролцож байна. Энэ үеэр хоёр улсын Батлан хамгаалахын сайд нар уулзаж, цаашдын хамтын ажиллагааныхаа талаар санал солилцлоо. 

▪️ Уулзалтын эхэнд сайд Д.Батлут хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, батлан хамгаалах салбарын цэрэг техникийн хамтын ажиллагаа тогтвортой өргөжин хөгжиж буйг онцолж, цаашид улам өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Тэрбээр хоёр орны төрийн тэргүүн болон өндөр дээд түвшний уулзалтууд тогтмолжиж, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа олон чиглэлээр амжилттай хэрэгжиж байгааг онцолсон юм.

▪️ Мөн Монгол Улсын бүс нутгийн аюулгүй байдал, олон улсын хамтын ажиллагааны талаар мэдээлэл хийж, Монгол Улс энхийг эрхэмлэсэн, олон тулгуурт гадаад бодлого хэрэгжүүлдэг болохыг дурдлаа.
▪️ Хоёр талын батлан хамгаалах хамтын ажиллагааны хүрээнд 2005 оны “Хамтын ажиллагааны хэлэлцээр”, 2013 оны “Цэрэг-техникийн хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийн хэрэгжилтийг өндөр үнэлж, боловсон хүчний солилцоо, хоёр талын хамтарсан сургалт, олон талт энхийг дэмжих ажиллагаанд хамтран оролцож буйг дурдав. Цаашид зэвсэглэл техникийн шинэ сорилтод тулгуурлан, шинээр нэвтэрч буй техник, технологийг хөгжүүлэх, хүний нөөцийн чадавх бэхжүүлэх, хамтарсан сургалт, эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг саналуудыг Монголын тал дэвшүүллээ.

Энэ үеэр БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд Адмирал Дун Жунь хоёр орны цэргийн харилцаа улам батжиж, иж бүрэн стратегийн түншлэлийг шинэ шатанд гарган хөгжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв. Тэрбээр хоёр орны түүхэн уламжлалт найрсаг харилцааг өндрөөр үнэлж, хамтын ажиллагааг шинэ салбаруудад өргөжүүлэх, ялангуяа кибер аюулгүй байдал, нисгэгчгүй нисэх технологи, эрүүл мэндийн салбар зэрэг чиглэлд хамтран ажиллах боломжтойг онцоллоо.

Уулзалтын төгсгөлд хоёр тал 2019 онд шийдвэрлэсэн буцалтгүй тусламжийн хүрээнд олгох 20 сая юанийн автомашины тусламжийн протоколд гарын үсэг зурлаа. Ингэснээр Монгол, Хятадын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа илүү өргөн хүрээнд хөгжих боломж нээгдэж, хоёр орны стратегийн харилцаанд шинэ хуудас нээгдэж байна.

гэрээт байгууллага
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.