Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

    06/19/2026

    ГЕГ-ын дарга асан Х.Баатар зуурдаар таалал төгслөө

    06/19/2026

    А.Хаянхярваа: Бага залуудаа эрдэмд шамдаагүй бол өтөл насандаа хов живээр тархи дүүрдэг

    06/18/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Гэмт хэрэг»Цагдаагийн бэлтгэл хурандаа Ч.Энх-Амгалангийн хүү, ЦЕГ-ын хар тамхитай тэмцэх тасгийн мөрдөгч асан Э.Баясгалан залилангийн ХЭРГҮҮДЭЭР шалгагдаж байна
Гэмт хэрэг

Цагдаагийн бэлтгэл хурандаа Ч.Энх-Амгалангийн хүү, ЦЕГ-ын хар тамхитай тэмцэх тасгийн мөрдөгч асан Э.Баясгалан залилангийн ХЭРГҮҮДЭЭР шалгагдаж байна

Эрхэм админBy Эрхэм админ01/20/2026Updated:01/20/2026Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Цагдаагийн бэлтгэл хурандаа Ч.Энх-Амгалангийн хүү, ЦЕГ-ын хар тамхитай тэмцэх тасгийн мөрдөгч асан Э.Баясгалан залилангийн ХЭРГҮҮДЭЭР шалгагдаж байна. Тодруулбал,

  • Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст залилангийн НЭГ
  • Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст залилангийн НЭГ
  • Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст залилангийн НЭГ
  • Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст залилангийн ХОЁР нийт ТАВАН  хэргээр шалгагдаж байгаа ажээ.

Үүнээс гадна  цагдаагийн дотоод хяналт аюулгүй байдлын газарт тус тус шалгагдаж байна.

Өдгөө дээрх хэргүүдийн Сонингохайрхан дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгагдсан 2405006911649 тоот хэргийн мөрдөн байцаалт дуусч шүүхэд шилжжээ. Цагдаагийн бэлтгэл хурандаа Ч.Энх-Амгалангийн хүү ЦЕГ-ын хар тамхитай тэмцэх тасгийн мөрдөгч асан Э.Баясгалан, Ц.Хойлогдорж нарыг Эрүүгийн хуулийн 17.3.2.2-д заасан гэмт хэрэгт буруутган яллагдагчаар татаж, удахгүй шүүгдэгч болох гэж байна. Тэдний холбогдсон хэрэг өмнө нь  шүүхэд ирсэн ч нэмэлт мөрдөн байцаалтад буцсан байсан бөгөөд нэмэлт мөрдөн байцаалт дуусч Сонингохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд ирэхэд бэлэн болжээ.
Тэднийг шүүхээс гэм буруутай гэж үзвэл Эрүүгийн хуулийн “17.3 дугаар зүйл.Залилах Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заасны дагуу ял оноох юм.

Ч.Энх-Амгалан нь Цагдаагийн ерөнхий газрын Санхүү, ар талын газрын даргаар ажиллаж байсан. Түүний хүү Э.Баясгалан нь Цагдаагийн ерөнхий газрын хар тамхитай тэмцэх хэлтэст ажиллаж байсан аж.

Тэдний хувьд залилангийн хэргийг амьдрах арга хэрэгсэл болгож, уг үйлдэлдээ цагдаагийн алба хаагч нарт хахууль өгсөн, бусдын амь насанд халдахыг завдсан зэрэг олон ноцтой гэмт хэрэгт холбогдсон бөгөөд тэдний холбогдсон хэргүүдийн талаар бид эргэж мэдээлсээр байх болно.

А.Баярмаа

гэмт хэрэг Онцлох
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

ГЕГ-ын дарга асан Х.Баатар зуурдаар таалал төгслөө

06/19/2026

НИТХ-ын төлөөлөгч Э.Хулан гурван байгууллагаас цалин авдаг уу

06/18/2026

Ж.Алтаншагай 40 насны босго алхлаа

06/17/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

06/19/2026

ГЕГ-ын дарга асан Х.Баатар зуурдаар таалал төгслөө

06/19/2026

А.Хаянхярваа: Бага залуудаа эрдэмд шамдаагүй бол өтөл насандаа хов живээр тархи дүүрдэг

06/18/2026

НИТХ-ын төлөөлөгч Э.Хулан гурван байгууллагаас цалин авдаг уу

06/18/2026

Ж.Алтаншагай 40 насны босго алхлаа

06/17/2026

Улс төрийн угсаа залгамжлал М.Энхболдын хүү Э.Анарын томилгоогоор үргэлжлэх үү

06/17/2026

Ш.Энхийн-Од NBA Draft-ийн өмнөх дөрөв дэх багийн бэлтгэлд оролцжээ

06/17/2026

М.Нарантуяа: Монголчуудын хүнлэг чанар яагаад араатанлаг болж хувираад байгааг судлах цаг болжэ

06/17/2026

Дотоодын зах зээлд зарагдаж буй бүх эмийг нэг сарын хугацаанд шинжлэхийг Ерөнхий сайд Н.Учрал үүрэг болголоо

06/17/2026

Жүжигчин Ш.Мөнхбаяр: Эрдэнэт хүртэл 15 км дутуу байна

06/17/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.