Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Мэдээ»Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Мэдээ

Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ12/12/2025Шинэчилсэн:01/29/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралд өнөөдөр (2025.12.12) Н.Алтаншагай, Л.Мөнхбаясгалан, Л.Соронзонболд нарын 21 гишүүн “Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай” анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ.

Өнөөдрийн байдлаар Засгийн газрын шугамаар гэрээ хэлэлцээр байгуулж УИХ-аас соёрхон баталсан хэрэгжиж буй гадаад зээл, тусламжийн нийт 116 төсөл байгаагаас гадаад төслийн зээлийн 89 төсөл хэрэгжиж байна. Эдгээр төслийн нийт зээлийн ашиглагдаагүй үлдэгдэл 14.5 их наяд төгрөг байгаа бөгөөд эдгээр гадаад зээлийн гэрээний 95.5 хувь нь 2030 гэхэд дуусах аж. Гэтэл зээлийн ашиглалтын хэмжээ хангалттай түвшинд батлагдахгүй байгаагаас шалтгаалж эдгээр төслүүдийн хэрэгжилт удааширч, ямар нэгэн бодлогын өөрчлөлт хийхгүй тохиолдолд 10 гаруй жил хэрэгжих эрсдэл бодитоор бий болсон байна гэж хуулийн төсөл санаачлагчид үзжээ. Тиймээс нэн хөнгөлөлттэй, хөнгөлөлттэй, энгийн нөхцөлтэй гадаад зээллэгийн эх үүсвэрээр хэрэгжүүлэх тодорхой төслүүдийн санхүүжилтийн ашиглалтыг холбогдох гэрээ, хэлэлцээрээр тогтоосон хугацаанд үр ашигтай ашиглаж, төслийг бүрэн ашиглалтад оруулахад зориулан эрх зүйн таатай орчныг бүрдүүлэхээр уг хуулийн төслийг боловсруулсан байна. Түүнчлэн үндэсний аюулгүй байдлыг хангах, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан, 14 мега төслийн жагсаалтад багтсан, импортыг орлож, үйл ажиллагааны орлогоороо зардлаа нөхөх чадамжтай, нийгэм, эдийн засгийн өндөр ач холбогдол, үр ашиг бүхий Газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц болон Сэлбэ дэд төвд түшиглэсэн гэр хорооллыг орон сууцжуулах төслүүдийг хугацаанд нь санхүүжүүлэхэд холбогдох хуульд заасан төсвийн зардал, тэнцлийн хязгаарыг давахаар байгаа нь тухайн төслүүдийг зогсонги байдалд оруулж байна гэж хуулийн төслийг санаачлагчид үзэж байгаа юм. Иймд гадаад зээллэгийн эх үүсвэрээр хэрэгжүүлж буй зөвхен дээрх төслийн санхүүжилтийн ашиглалтын зардал нь тухайн жилийн дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн үзүүлэлтүүд болох нэгдсэн төсвийн нийт зарлагын хэмжээ, нэгдсэн тесвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн хэмжээг нэмэгдүүлж болохоор хуулийн төсөлд тусгасан байна.

Уг хууль батлагдсанаар стратегийн гол бүтээгдэхүүний импортын хэт хамаарал буурч, валютын гадагшлах урсгал эрс багасч, УИХ-аас соёрхон баталсан зээлийн гэрээ хэлэлцээрийн хэрэгжилтийг хангаж, олон улсын хөгжлийн түнш байгууллагуудтай байгуулсан гэрээний үүргээ биелүүлнэ. Мөн төсөвт учруулах төслийн зээлийн дарамтыг багасгах, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах бусад шинэ зээлийн төслүүд хугацаандаа хэрэгжиж, Монгол Улсын зээлжих зэрэглэл нэмэгдэх боломж бий болно гэж тооцоолжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

гэрээт байгууллага
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.