Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

    07/22/2026

    Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

    07/22/2026

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Мэдээ»Хөдөө аж ахуйн тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Мэдээ

Хөдөө аж ахуйн тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ06/19/2025Шинэчилсэн:01/30/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай, Б.Бейсен, Д.Үүрийнтуяа, Ц.Идэрбат, Б.Бат-эрдэнэ, Г.Хосбаяр нар өнөөдөр / 2025.06.19/ Хөдөө аж ахуйн тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ.

Хуулийн төслийг төрөөс хөдөө аж ахуйг хөгжүүлэх бодлогын суурь зарчмыг тодорхойлох, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн төрөлжилт, өртгийн сүлжээний нэгдмэл, цогц байдлыг хангах, тогтвортой хөгжлийг дэмжихтэй холбогдсон харилцааг зохицуулахаар боловсруулжээ.

Хуулийн төсөлд хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд чанараас хамаарсан үнийн тогтолцоог бүрдүүлэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хүний нөөцийн бодлого, судалгаа хөгжүүлэлтийг төлөвшүүлэх, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчид, хөрөнгө оруулагчдыг дэмжих хэлбэр, чиглэл, шалгуурыг тогтоох, бүртгэл, хяналтын нэгдсэн сүлжээ бий болгох зэрэг зарчмын шинжтэй зохицуулалтын харилцааг төсөлд тусгасан хэмээн УИХ-ын гишүүн М.Мандхай тодотгосон.

Хөдөө аж ахуйн өртгийн сүлжээний үе шат бүрт нэмүү өртөг шингээх боломжийг бүрдүүлэхийн тулдхөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн ангилал, төрөлжилт, түүхий эд, бүтээгдэхүүний бэлтгэн нийлүүлэлтийн өртгийн сүлжээг хөгжүүлэх харилцааг тодорхой болгон тусгажээ.

Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх, нөлөөллийн үнэлгээ хийхтэй холбоотой зохицуулалтыг тусгасан байна.

Хуулийн төсөлд хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд холбогдох зохистой дадал, стандарт, техникийн зохицуулалтыг мөрдөх, шаардлагыг хангуулах, чанартай уялдсан үнийн тогтолцоог хөгжүүлэхэдчиглэсэн идэвхжүүлэлтийг төрийн дэмжлэг олгох нөхцөлтэй уялдуулжээ.

Түүнчлэн хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн эрэлт, нийлүүлэлт, нөөц ашиглалт, бүтээмжийн дүн шинжилгээ хийх, түүнд суурилан тогтвортой хөгжүүлэх зорилтот хөтөлбөрийг баталж өөр хэрэгжүүлэх, орон нутгийн түвшинд уг зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөө гарган, хэрэгжилтийг зохион байгуулахаар заасан байна.

Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд төрөөс үзүүлж байгаа дэмжлэгийг оновчтой болгох, чанар, бүтээмжтэй уялдуулах зорилгоор нийт дэмжлэгийн хэмжээ, эдийн засгийн өгөөжийг тооцдог байх харилцааг хуульчлахаар тусгажээ.

Хуулийн төслийн үзэл баримтлал, хуулийн төслийг боловсруулахтай холбогдуулан БНХАУ, ОХУ, Япон, Авсрали зэрэг гадаад орны туршлага, энэ чиглэлийн судалгаа, шинжилгээний тайлан, дүгнэлттэй танилцаж, зохицуулалтын харилцааг харьцуулан судалсан гэдгийг хуулийн төсөл санаачлагчид онцоллоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

гэрээт байгууллага
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.