Зургийн тайлбар: Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Б.Ууганцэцэг
Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Б.Ууганцэцэг 2026.03.21-ны өдөр нөхрөө гурван удаа хутгалсан гэх мэдээлэл байна.
Бидэнд ирсэн мэдээллээр тэрбээр уг хэргийг гэр бүлийн бизнес эрхэлдэг буузны цехэд үйлдсэн бөгөөд уг үйлдлийг харсан гэрчүүд цагдаа болон түргэн дуудсан ажээ.
Хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн газраас шалгаж байгаа юм.
Б.Ууганцэцэг нь Баянгол дүүргийн ИТХ-д МАН-аас сонгогдсон бөгөөд бид энэ хэргийн талаар эргэж мэдээлэх болно.

