Нийслэлийн Ардчилсан намын хуралд оролцсон 174 ННХ-ны гишүүдийн 165 гишүүн дэмжиж 91.7 хувийн саналаар Нийслэлийн Ардчилсан намын даргаар Б.Ган-Очир сонгогдлоо.
Тэрээр “Өнгөрөгч Ерөнхийлөгчийн сонгуулийг шударга бус болсон гэж үзэж байна. Намын дотоод хагарал болон нэр дэвшигчийг тодруулах явцад гарсан алдаа дутагдлууд нь ялагдах шалтгаан болсон бөгөөд дараагийн удаа Нийслэлийн Ардчилсан нам зөвхөн шударга сонгуулийг шаардана” гэсэн юм.
Тэр Миний хот-Дэлхийн хот уриатайгаар сонгуульдаа оролцлоо.
