“Найз 2” 10 ангит цуврал зураг авалтад бэлэн болжээ 2012 онд үзэгчдийн хүртээл болж байсан “Найз” уран сайхныкиноны үргэлжлэл “Найз 2” төсөл албан ёсоор эхэлж, олонангит цуврал хэлбэрээр бүтээгдэхээр болжээ.
Анхны бүтээл нь найруулагч Л.Энхбаяр, Б.Болдбаатарнарын хамтын ажил бөгөөд тухайн үедээ залуусыннөхөрлөл, амьдралын үнэ цэнийг өгүүлсэн агуулгаарааүзэгчдийн дунд танигдсан юм. Харин “Найз 2” нь угтүүхийг үргэлжлүүлэн, 10 ангит цуврал хэлбэрээр хийгдэхбөгөөд өмнөх киноны уур амьсгалыг хадгалсан, илүү өргөнхүрээтэй өгүүлэмжтэй байх аж.
Тодруулбал, олон жил өнгөрсний дараах дүрүүдийнамьдрал, нөхөрлөлийн өөрчлөлт, шинэлэг дүрүүд болонтэдэнд тулгарч буй сорилтуудыг харуулахыг зорьж байгааталаар уран бүтээлчид мэдээлэв.
Монголын кино урлагт нэг ангит бүтээлийг олон ангитцуврал болгон үргэлжлүүлэн хөгжүүлэх нь төдийлөнтүгээмэл биш бөгөөд энэ удаагийн төсөл уг чиглэлд хийгдэжбуй онцлох жишээ болж байна.
“Найз 2” цувралын зураг авалт тун удахгүй эхлэхбөгөөд нээлтийн тов болон бусад дэлгэрэнгүй мэдээллийгойрын хугацаанд танилцуулах юм байна…


