Улс төрийн намууд намын дүрэм болон дарга нь өөрчлөгдсөн л бол хуулийн дагуу Улсын дээд шүүхэд бүртгүүлдэг билээ.

Иргэний зориг ногоон намаас Улсын дээд шүүхэд ТАВ дахь удаагаа хандаад байна. Тодруулбал, ИЗНН-ын Онц их хурлаас сонгогдсон гэх намын дарга Р.Батболдоос Улсын дээд шүүхэд 2026 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр өргөдөл ирүүлжээ. Уг өргөдөл нь “ … Онц Их хурлаас сонгогдсон намын дарга Р.Батболдыг болон дүрмийн өөрчлөлт (шинэчилсэн)-ийг тус тус бүртгүүлэх” агуулгатай байна.
Өмнө нь тус намын дүрэм болон даргыг бүртгэх асуудалд Батын Батбаатар ДӨРВӨН удаа “бүдэрсэн” тул түүнийг намынхан нь огцруулан шинэ дарга нь хуулийн дагуу ажиллахаар ийнхүү эхний ажлаа эхлүүлжээ.
Бид энэ талаар эргэж мэдээлэх болно.
