Долоо хоног бүрийн дүрэв, баасан гарагт УИХ-ын нэгдсэн чуулган хуралддаг.
Өнөөдрийн УИХ-ын чуулганы эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс 2026.03.09-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн.
Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Нарантуяа Нара бухимдаж эсэргүүцсэн бөгөөд хэлэлцэх эсэх сана хураалтын үеэр микрофонгүй хилэгнэв. Улмаар УИХ-ын чуулганы танхимыг орхин гарахдаа мөн л бухимдлаа илэрхийлсээр явж одов.
Уг нь УИХ-ын гишүүн М.Нарантуяа Нара өмнө нь энэ хуулийг өөрөө санаачлаад дэмжээд байсан атлаа гэнэт ийнхүү эсэргүүцэн орилж, уурлан хилэгнээд байгааг нь олон нийт ч ойлгохоо болиод байна.

Харин М.Нарантуяа Нара гишүүн өөрийн энэ үйлдлээ “Сөрөг хүчингүй Парламентад би сөрөг хүчний үүргээ ганцаараа биелүүлж байгаа шүү!!!”, “Энэ өдөр Нара яагаад чарлаад байсныг хожим эрх чөлөөгүй болсон цагтаа ойлгоцгооно оо!!!” хэмээн тайлбарлажээ.
Ямартай ч УИХ-ын эмэгтэй гишүүд ийнхүү эрс эсэргүүцээд байгаагийн цаад учир удахгүй ил болох биз ээ…

