“Хувьсал” продакшн, VOO-гийн хамтын бүтээл “Сэтгэлийн уяа” уран сайхны кино албан ёсоор нээлтээ хийж, бүх кинотеатраар үзэгчдийн хүртээл болж эхэллээ.

Нээлтийн улаан хивсний ёслолд гавьяат жүжигчин, бүжигчин М.Бямбаа оролцож, тод ягаан өнгийн дэгжин даашинзаар гоён олны анхаарлыг татсан юм.
Тэрбээр “Сэтгэлийн уяа” киног зорьж үзээд гэр бүлийн нандин дурсамж бүтээгээрэй хэмээн үзэгчдэд уриалсан.
Мөн “Хувьсал” продакшны 10 дахь дэлгэцийн уран бүтээл болон мэндэлж буй “Сэтгэлийн уяа” кинонд гавьяат жүжигчин, бүжигчин М.Бямбаа гол дүрийг бүтээсэн гэдгээрээ онцлогтой юм.
Түүний баяр баясгалантай инээмсэглэл, өөртөө итгэлтэй төрх нь нээлтийн уур амьсгалыг улам чимж байлаа.


