Монгол Улсын Ардын жүжигчин С. Батсүх эмэгтэй жолооч нарын талаар өөрийн байр суурийг илэрхийлжээ.
Тэрбээр “Эмэгтэй жолооч нарын өмнүүр битгий дайр, ууртай яваа. Ажиллаж, хөдөлмөрлөж ирэхэд ард нь архидчихсан, арчаагүй нөхөр хүлээж байдаг. Амьдралаа авч явж яваа учраас битгий бухимдуул” хэмээн хэлсэн байна.
Түүний энэхүү үг олон нийтийн анхаарлыг татаж, нийгэм дэх гэр бүлийн харилцаа, эмэгтэйчүүдийн ачаалал, жолооч нарын соёл зэрэг асуудлыг дахин хөндөхөд хүргэж байна.
