ГХЯ-ны хажууд “LUMINO” хамтлагийн Бажи буюу Б.Батхишиг ДӨРВӨН МАШИН МӨРГӨСӨН ОСОЛ ГАРГАЖ,өөрөө ухаан алдаж унаад сэргэжээ
Өнөөдөр Сүхбаатар дүүргийн 1-р хороонд 16 цаг 30 минутын орчимд ГХЯ-ны дэргэдэх замын бродюр давж 4 машин мөргөсөн зам тээврийн осол гарчээ. Энэ хэргийг “LUMINO” хамтлагийн Бажи буюу Б.Батхишиг үйлдсэн аж. Тэрбээр автомашин барьж явахдаа ухаан алдсан гэсэн мэдээллийг өглөө.
Цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.
