МАН-ынхан дотоод хагарал өнөөдөр эцэслэгдэх бололтой. Тодруулбал, өнөөдөр Х.Нямбаатараас нийслэлийн МАН-ыг булаан авах ажиллагааг Нийслэлийн намын хорооны хурлаар шийдэх гэж байна.
Улмаар Х.Нямбаатарыг намаас нь хөөх аж.
Ингэснээр олон жилийн өмнө М.Энхболдыг шившиглэн намаас хөөж байсан “үйлийн үр”-ийг өөрт нь эдлүүлэх гэнэ шүү.
Хэрвээ Х.Нямбаатараас нийслэлийн МАН-ыг авч чадвал Л.Оюун-Эрдэнэ болон түүний нөхдүүдийг нэг мөсөн улс төрөөс арчиж хаях төлөвлөгөө хэрэгжих аж.
Үүний эсрэг Х.Нямбаатар зүгээр байсангүй Ерөнхий сайд Н.Учрал руу дайралт хийж байгаа харагдана лээ.
Улс төрчид хагаралдвал булай нь дэлгэгддэг жамтай бөгөөд үүний үр дүнд ард түмэн хождог жамтай.
Намын хагарал хаа хүрэхийг харж л сууя даа…

