Нийслэлийн нэгэн худалдааны төвд үхрийн гуяны цул махны үнэ килограмм нь 56,500 төгрөгт хүрсэн нь иргэдийн анхаарлыг татаж байна. Сүүлийн үед мах, хүнсний бүтээгдэхүүний үнэ тасралтгүй өсөж буй талаар олон нийт шүүмжлэлтэй хандаж байгаа бөгөөд цахим орчинд энэхүү үнийн зураг олны хэл ам дагуулаад байна.

Иргэдийн зүгээс “мах тансаг хэрэглээ боллоо”, “өрхийн амьжиргаа улам хүндэрч байна” хэмээн сэтгэгдлээ илэрхийлж байна.

