Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

    07/21/2026

    Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

    07/21/2026

    6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

    07/20/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Мэдээ»Төлбөрт үйлчилгээний мөнгийг зувчуулсан ЭХЭМҮТ-ийн тасгийн эрхлэгч ял шийтгүүллээ
Мэдээ

Төлбөрт үйлчилгээний мөнгийг зувчуулсан ЭХЭМҮТ-ийн тасгийн эрхлэгч ял шийтгүүллээ

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ05/26/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв (ЭХЭМҮТ)-ийн тасгийн эрхлэгчээр ажиллаж байсан Ц.Болормаад холбогдох хэргийг хэлэлцэн шийдвэрлэлээ. Тэрбээр албан тушаалаа урвуулан ашиглаж, 2022 оны 1-12 дугаар сар хүртэлх хугацаанд иргэдийн тушаасан мөнгийг завшсан хэрэгт холбогдсон аж. ЭХЭМҮТийн Төрсний дараах тасгийн төлбөртэй өрөөнд дээрх хугацаанд хэвтэн эмчлүүлсэн 785 иргэнээс 44.2 сая төгрөг хураан авсан байна. Үүнийхээ 11.4 саяыгтус төвийн Төрийн сан дахь дансанд төвлөрүүлж, 32.7 саяыг нь эмнэлгийнхээ касс, дансанд тушаагаагүй аж. Улмаар 10.2 сая төгрөгөөр нь тасгийн өрөөнүүдийг тохижуулж, байгууллагын үйл ажиллагаанд зарцуулсан бол үлдсэн 22.4 саяыг хувийнхаа хэрэгцээнд ашигласан хэмээн АТГ-т ирүүлсэн гомдол мэдээллийн дагуу эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан юм байна. Хууль сахиулах байгууллагынхан Ц.Болормааг шалгаад, Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 22.1-1 дэх хэсгийн “Эрх мэдэл албан тушаалаа ашиглан өөртөө эдийн давуу байдал бий болгосон” хэмээн яллах дүгнэлт үйлдэж, дээрх шүүхэд шилжүүлсэн юм. Шүүх Ц.Болормаад холбогдох хэргийг хэлэлцээд албан тушаалаа урвуулан ашигласан гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг нь хоёр жил хасаж, найман сая төгрөгөөр торгох ял оноожээ. Мөн түүнээс 12.6 сая төгрөгийг гаргуулж, ЭХЭМҮТ-д олгохоор шийдвэрлэсэн байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026

ХҮҮХДИЙН ЗУСЛАНГУУДАД ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

07/19/2026

Сэрэмжлүүлэг: “Мандала тур” ХХК-иар дамжуулан БНХАУ-д аялж буй 44 иргэн Датун хотод саатуулагджээ

07/19/2026

ФОТО: ЗАВХАНЧУУД ШИНЭ ЦОЛТНУУДАА ХҮНДЭТГЭН МЯЛААЛАА

07/19/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.