Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

    06/19/2026

    УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

    06/19/2026

    Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

    06/19/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»УИХ-ын дарга С.Бямбацогт хуулиас давсан журмуудаа цуцалж, зээлийн хүүг бууруулахтай холбоотой гарц, шийдэл танилцуулахыг СЗХ-нд даалгав
Мэдээ

УИХ-ын дарга С.Бямбацогт хуулиас давсан журмуудаа цуцалж, зээлийн хүүг бууруулахтай холбоотой гарц, шийдэл танилцуулахыг СЗХ-нд даалгав

Эрхэм админBy Эрхэм админ05/06/2026Updated:06/11/2026Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр (2026.05.06) Улсын Их Хуралд ажлаа тайлагнадаг байгууллагуудын нэг болох Санхүүгийн зохицуулах хорооны үйл ажиллагааны талаар мэдээлэл сонсож, санхүүгийн зах зээлийг олон тулгууртай болгох, улмаар зээлийн хүүг бууруулах зэрэг асуудлуудаар байр сууриа илэрхийлж, санал солилцлоо. Уулзалтад Санхүүгийн зохицуулах хорооны дарга, гишүүдээс гадна Улсын Их Хурлын гишүүдийн төлөөлөл оролцож, байр сууриа илэрхийлсэн юм.

Эхлээд Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц товч танилцуулга хийв. Тус хороо санхүүгийн зах зээлийн үйл ажиллагаатай холбоотой 29 хуулийн хэрэгжилтийг ханган ажиллаж байгаа гэлээ. Цаашдаа хууль, эрх зүйн орчныг шинэчлэх, бодлого зохицуулалтын орчныг сайжруулах чиглэлээр УИХ-д өргөн мэдүүлсэн болон боловсруулж байгаа хуулийн төслүүдийн талаар танилцуулгадаа дурдаж, үүсээд буй нөхцөл байдлын нөлөөлөл, авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналаа мөн танилцууллаа. Тухайлбал 2026 оны жилийн эцсийн байдлаар банк бус санхүүгийн байгууллагын салбарын зээлийн багцад эзлэх чанаргүй зээлийн хэмжээ 11,8 хувьд хүрч болзошгүй гэв. Түүнчлэн өрхийн санхүүгийн дарамт нэмэгдэхийн хэрээр богино хугацааны мөнгөн хэрэгцээ өсөн, өндөр өртөгтэй зээлийн бүтээгдэхүүний эрэлт нэмэгдэх, иргэдийн өрийн дарамтыг нэмэгдүүлэх эрсдэлтэй гэж Санхүүгийн зохицуулах хороо тооцоолжээ. Тиймээс зээлийн чанар, өрхийн дарамтыг бууруулах чиглэлээр зээлийн хүү, шимтгэл, барьцааны нөхцөлд хяналт тавих, активын ангилал, эрсдэлийн сангийн хамгаалалтын зохицуулалтыг сайжруулж, чанаргүй зээлийн хувь хэмжээг тогтворжуулах, бууруулах, санхүүгийн урсгалыг хэрэглээний зээлээс бизнесийн зээл рүү чиглүүлэх бодлогын арга хэмжээг үргэлжлүүлэх саналыг хэлж байлаа.

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Санхүүгийн зохицуулах хорооны үйл ажиллагаанд сэтгэл дундуур бөгөөд шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийлсэн. Тэрээр нь 3,2 сая иргэн банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооноос зээл авдаг болж энэ хэрээр хөрөнгийн зах зээл өсөж байна, хөрөнгийн зах зээл дээр уул уурхайн бүтээгдэхүүн арилжаалдаг болсонтой холбоотойгоор тус зах зээл дээр өсөлт гарсан гэх зэргээр тайлбарлах нь буруу дүгнэлт гэв. Үүнээс гадна Санхүүгийн зохицуулах хороо хуулиас давсан журам баталж, энэ нь эцсийн дүндээ ард иргэд, аж ахуйн нэгжийн нуруун дээр өндөр хүүтэй зээл болж ирж байгааг анхаарч ажиллахыг Улсын Их Хурлын дарга санууллаа.

Үргэлжлүүлэн, ижил төстэй бусад улс орнуудтай харьцуулахад манай улсад банк бус санхүүгийн байгууллагын тоо өндөр байна. 3,7 сая хүн амтай Гүрж Улсад  ББСБ-ийн тоо 53, 3 сая хүн амтай Армен улсад ББСБ-ын тоо 46  байгаа бол 3,2 сая хүн амтай Монгол Улсад  578 ББСБ үйл ажиллагаа явуулж байгаад дүгнэлт хийж, гарц шийдэл олж ажиллах шаардлага байгааг мөн онцлов. Тиймээс өрсөлдөөнийг дэмжих, зээлийн хүүг бууруулах чиглэлээр санаачилгатай ажиллаж, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль зэрэг шаардлагатай хууль тогтоомжийн төслүүдийг яаралтай боловсруулж Улсын Их Хуралд ирүүлэхийг үүрэг чиглэл болголоо. Мөн танилцуулгад дурдагдсан Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан 51 журамд дүн шинжилгээ хийж, холбогдох саналаа 7 хоногийн дотор ирүүлж хуулиас давсныг нь нэн даруй цуцлахыг  Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т. Жамбаажамцад даалгалаа  гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

гэрээт байгууллага
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

06/19/2026

УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

06/19/2026

ГЕГ-ын дарга асан Х.Баатар зуурдаар таалал төгслөө

06/19/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

06/19/2026

УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

06/19/2026

Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

06/19/2026

ГЕГ-ын дарга асан Х.Баатар зуурдаар таалал төгслөө

06/19/2026

А.Хаянхярваа: Бага залуудаа эрдэмд шамдаагүй бол өтөл насандаа хов живээр тархи дүүрдэг

06/18/2026

НИТХ-ын төлөөлөгч Э.Хулан гурван байгууллагаас цалин авдаг уу

06/18/2026

Ж.Алтаншагай 40 насны босго алхлаа

06/17/2026

Улс төрийн угсаа залгамжлал М.Энхболдын хүү Э.Анарын томилгоогоор үргэлжлэх үү

06/17/2026

Ш.Энхийн-Од NBA Draft-ийн өмнөх дөрөв дэх багийн бэлтгэлд оролцжээ

06/17/2026

М.Нарантуяа: Монголчуудын хүнлэг чанар яагаад араатанлаг болж хувираад байгааг судлах цаг болжэ

06/17/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.