Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Казакууд “үндэстэний цөөнх”биш

    06/21/2026

    Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

    06/19/2026

    УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

    06/19/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Казакууд “үндэстэний цөөнх”биш
Мэдээ

Казакууд “үндэстэний цөөнх”биш

Эрхэм админBy Эрхэм админ06/21/2026Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Баян өлгийн Казакууд маань Монгол хэлийг 1-р ангиасаа сурна, үгүй үндэсний цөөнхийг уусгах бодлого явууллаа энэ тэр гээд байх шиг байна. Олон улсын эрх зүйн талаас нь товчхон тайлбарлахыг оролдоё
Монголд “үндэстэний цөөнх” бий юу? Казакууд “үндэстэний цөөнх” мөн үү?
Олон улсад  Minority ба Native гэсэн эрх зүйн хоёр ойлголт байдаг.

Screenshot

Minority нь соёлын хувьд цөөнх боловч эрх зүйн хувьд тухайн улсаас иргэншлээ олж авсан өөр өөр үндэстэнүүдийг хэлнэ. Гадаад улсад цагаачилсан монголчууд болон Монгол улсад дүрвэж ирсэн хасагууд Minority гэсэн эрх зүйн ангилалд орно.
Харин Native нь түүхэн нутаг дэвсгэр дээрээ оршин сууж буй уугуул иргэдийг хэлнэ. Энэ ангилалд Хятадын Өвөрмонголчууд, Оросын Буриадууд, Америкийн индианууд орно.
Үндэстэний цөөнх гэж хэнийг хэлэх вэ?
Өөрийн түүхэн нутаг дэвсгэр дээрээ амьдарч байгаа боловч өөр улсын харяалалд орж нутаг дээрээ цөөнх болсон уугуул иргэдийг хэлдэг. Жишээ нь  Хятадын Өвөрмонгол, Оросын Буриад, Халимагт буй монголчууд гэх мэт. Үүнийг англиар Native буюу уугуул гэдэг ба өөрсдийн хэл соёлоо хадгалах, тусдаа нутаг дэвсгэр засаг захирааны нэгжтэй байх эрх эдэлдэг.
Харин аливаа улс оронд улс төрийн эсвэл ямар нэг шалтгаанаар дүрвэж юмуу цагаачилж ирсэн ард түмэн хэсэг бүлэг хүмүүст зөвхөн иргэншил л олгодог. Үүнийг англиар Minority гэж нэрлэдэг. Үүний цаана бас соёлын цөөнх гэсэн ойлголт давхар явдаг. Ухаан нь АНУ-д очсон монголчууд энэ ангилалд орно. Харин АНУ-ын уугуул индианууд Native буюу үндэстэний цөөнх статустай учраас өөрсдийн засаг захиргааны нэгж нутаг дэвсгэртэй байдаг.
Монголд байгаа казакууд Minority буюу соёлын цөөнх мөн боловч Native буюу үндэстэний цөөнх бол биш юм. Үүнийг төр засаг төдийгүй жирийн иргэд ойлгох цаг болсон.
Казакууд үндэстэний цөөнх бол биш. Учир нь аливаа маргаантай асуудлыг авч үзэхдээ анх үүссэн эрх зүйн харилцаагаар шийддэг. Казакуудтай холбоотой эрх зүйн харилцаа 2 удаа үүссэн.
1-дүгээрт 1912 онд Богд Хаант Монгол улсад дагаар орох хүсэлтийг 200 орчим хасаг өрх хүссэн.
2-дугаарт 1950 -иад оны эхээр Хятадын Шинжаанаас зугтаж, улс төрийн шалтгаанаар дүрвэж орж ирсэн.
Дээрх хоёр удаагийн эрх зүйн харилцаа бол зөвхөн Монгол улсын иргэн л болох эрх зүйн харилцаа болохоос “үндэстэний цөөнх” гэсэн статустай болохгүй, болох ч боломжгүй. Үндэстэний цөөнх гэдэг бол тухайн ард түмэн өөрийн түүхэн газар нутагтайгаа өөр улсын бүрэлдэхүүнд орж нутаг дээрээ цөөнх болсон тохиолдолд л яригддаг статус. Жишээ нь Хятадын Өвөрмонголд, Оросын Буриад, Халимагт буй монголчууд, Америкийн индианууд гэх мэт.
Дүрвэгсэд зөвхөн тухайн улсын иргэн болдог. Жишээ нь Сирийн дүрвэгсэд Германд очоод зөвхөн тухайн улсын иргэншил л олж авахаас “үндэстэний цөөнх” болж тусдаа засаг захиргаатай, өөрийн хэл дээр сургуультай, Бундестагт гишүүнтэй болох эрхгүй. Баян-Өлгийн Казакууд яг үүнтэй адилхан. ( 1990 оныг  хүртэл манай улсын төр засаг  дээрх зарчимыг баримталж байв )
Германы Засгийн газар зөвхөн Германы иргэншил олгож иргэнээ болгосон болохоос нийгмээс тусдаа өөрсдийгөө тусгаарлах “үндэстэний цөөнх” гэсэн нэрээр бусад иргэдээс тусгай эрх ямба (privilege) эдлүүлэхгүй. Жишээ нь сирийн арабуудыг араб хэл дээр сургалт явуулах сургуулийг санхүүжүүлэхгүй бас тийм сургуулиудын дипломыг хүлээн зөвшөөрөхгүй. Германы татвар төлөгчид тэгж хэсэг бүлэг иргэд нийгмээс тусдаа эрхлэх давуу эрх эдлэхийг зөвшөөрөхгүй. Бас тэд нарын хэл соёлыг хадгалах үүрэг хүлээхгүй. Иргэншлээ олгосон тэгээд л болоо. Өөрсдөө бусад герман иргэдийн адил ажиллаж амьдрах үүрэгтэй. Монгол улс яг үүнтэй адил бодлого баримтлах цаг нь болсон. Учир нь монголын Казакууд “үндэстэний цөөнх” биш. Тийм учраас жишээ нь Боловсролын яам Баян-Өлгий аймгийн казак хэл дээр сургалтаа явуулдаг бүх дунд сургуулийн дипломыг хүлээн зөвшөөрөхгүй байх нь хуулиараа эрх нь бий.
Аливаа улсын иргэд үндэсийн аюулгүй байдал тусгаар тогтнол газар нутгийн бүрэн бүтэн байдлын хувьд тусдаа өөр үнэт зүйлс, эрхэмлэх зүйлтэй байж таарахгүй. Монгол улсын иргэд үндсэн хуулинд заасан адилхан эрх үүрэгтэй. Хэл соёл, шашны ялгаа нь үндсэн хуулинд заасан эрх үүргийг биелүүлэхгүй байх шалтгаан бол биш гэж бодож байна.

Онцлох
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

06/19/2026

УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

06/19/2026

ГЕГ-ын дарга асан Х.Баатар зуурдаар таалал төгслөө

06/19/2026
Leave A Reply Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Казакууд “үндэстэний цөөнх”биш

06/21/2026

Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

06/19/2026

УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

06/19/2026

Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

06/19/2026

ГЕГ-ын дарга асан Х.Баатар зуурдаар таалал төгслөө

06/19/2026

А.Хаянхярваа: Бага залуудаа эрдэмд шамдаагүй бол өтөл насандаа хов живээр тархи дүүрдэг

06/18/2026

НИТХ-ын төлөөлөгч Э.Хулан гурван байгууллагаас цалин авдаг уу

06/18/2026

Ж.Алтаншагай 40 насны босго алхлаа

06/17/2026

Улс төрийн угсаа залгамжлал М.Энхболдын хүү Э.Анарын томилгоогоор үргэлжлэх үү

06/17/2026

Ш.Энхийн-Од NBA Draft-ийн өмнөх дөрөв дэх багийн бэлтгэлд оролцжээ

06/17/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.