Хамгийн өндөр цалинтай төрийн өмчит компаниудын захирлуудын мэдээлэл цахим орчинд олон нийтийн анхаарлыг татаж, шүүмжлэл дагуулж байгаа билээ. Хамгийн өндөр цалин авдаг хүмүүсийн дунд 40 сая төгрөгийн хахууль бусдаас авсан хэрэгт яллагдагчаар татагдаад буй Барилгын хөгжлийн төв УТҮГ-ын гүйцэтгэх захирал Д.Мөнхбаатар сарын цалин 21,1 сая төгрөгийн цалин авдаг гэх мэдээлэл байв.
Олон нийтийн анхаарлыг татаж, эгдүүцлийг хүргэж байгаа явдал нь авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон этгээдийг Монголын төр чөлөөлөх бус дэвшүүлж, Барилгын хөгжлийн төвийн дарга болгосон. Харин тус хүн нь өнөөдөр Монголын хамгийн их цалин авч байгаа хүмүүс дунд байгаа нь хариуцлага бус шагнуулж байгаагаас өөрцгүй хэрэг гэдгийг учир мэдэх хүмүүс ярьж байгаа.
Түүний холбогдсон хэргийг эргэн сануулахад, Төв аймгийн Засаг дарга асан Д.Мөнхбаатар, ЗДТГ-ын Хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Д.Саран-Эрдэнэ, “Барилга захиалагч, орон сууцын корпорац” ОНӨААТҮГ-ын дарга Ж.Баттөгс нар Өндөрширээт болон Архуст сумын чиглэлийн авто замын барилгын зураг боловсруулах гэрээг ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр “Засмал зам” гэх компанитай байгуулсан аж. Улмаар тус аж ахуйн нэгжийн данс руу 40 сая төгрөг шилжүүлсэн нь бусдад давуу байдал олгосон байж болзошгүй үйлдэл хэмээн мөрдөн шалгаж дуусаад хэрэг прокурорт шилжээд байгаа.
Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлэх болно.
Холбоотой мэдээлэл:
Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

