Өнөөдөр буюу долоодугаар сарын 25-ны өдөр Төв аймгийн Борнуур сумын ашиглалтаас гарсан Соёлын төвийн байранд гавлагдаж үлдсэн иргэн нас барсан байдалтай олджээ.
Талийгаач 50 настай эрэгтэй Б.Б-г өглөөний 08.00 цагт Борнуур сумын цагдаагийн алба хаагчид гэрээс нь авч явжээ.
Улмаар 11.00 цагийн орчимд, ар гэрийнхэнд иргэн Б.Б-г өөрийгөө боомилж нас барсан тухай дуулгасан байна.
Талийгаачийн охин Б.Ж “Өчигдөр 17.00 цагийн үед аавыг архи уусан гээд цагдаа дуудаж, эрүүлжүүлэхээр болсон. Гэвч цагдаа нар дуудлага ихтэй, Батсүмбэрт ажилтай явж байна гээд өнөөдөр өглөө 08.00 цагт ирж авч яваад, гуравхан цагийн дараа аавынхаа цогцсыг ирж ав гэсэн” гэлээ.












