Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Фото»НИЙСЛЭЛИЙН АМРАЛТ, ЗУГААЛГЫН НОГООН БҮСЭД ЯВГАН ЭРГҮҮЛИЙН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭН АЖИЛЛАЛАА
Фото

НИЙСЛЭЛИЙН АМРАЛТ, ЗУГААЛГЫН НОГООН БҮСЭД ЯВГАН ЭРГҮҮЛИЙН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭН АЖИЛЛАЛАА

coolНийтэлсэн: cool07/14/2018Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид 2018 оны 07 дугаар сарын 11-12 нь буюу Үндэсний Их баяр наадмын өдрүүдэд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор удирдлагаас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу нийслэлийн ногоон бүсэд ажилаллаа

Ингэхдээ баяр, ёслол, амралт, зугаалгын үеэр найз нөхөд, хамт олон, гэр бүлийнхнээрээ ихээр очиж амарч зугаалдаг СБД-ийн 19-20 дугаар хорооны нутаг дэвсгэр Хуурай мухар, Баянбулаг, Гоодойн ам, Шарга морьт, Майхан толгой, Хандгайт, Санзай, Бэлх, Сэлх чиглэлд явган эргүүлийн үүрэг гүйцэтгэн ажилласан ба энэ үеэр ямар нэг хэрэг, зөрчил гараагүй иргэд амар тайван наадаж байна.

Явган эргүүлийн үүргийг эргүүлийн офицер болон, олон нийтийн цагдаа нарын хамтарсан алба хаагч гүйцэтгэсэн ба дээрх нутаг дэвсгэрт  үйл  ажиллагаа явуулж  байгаа  нийт  96 байгууллага  аж ахуйн  нэгжийн  үйл ажиллагааг шалгаж  санамж сэрэмжлүүлэг тараах,

Дүүргийн Онцгой байдлын хэлтэстэй хамтран 2018 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар  дүүргийн 16   дугаар  хороо  Дамбадаржаагийн  гүүрэн   доор   ёслолын буудлага буудах үйл ажиллагаанд хяналт тавин гал түймэр, болзошгүй гэнэтийн осол, аюулаас урьдчилан сэргийлэх,

Ахуйн болон автомашины хулгайгаас урьдчилан   сэргийлэх   чиглэлээр   Нийслэлийн цагдаагийн газраас бэлтгэн хүргүүлсэн 3 төрлийн 400 ширхэг сурталчилгааны материалуудыг хариуцсан 9-20 дугаар хорооны нутаг   дэвсгэрийн   худалдаа   үйлчилгээний   цэгүүд   болон   хүн   олноор   цуглардаг газруудаар байршуулах,

Насанд   хүрээгүй  иргэдийг  гэмт   халдлага,   осол   гэмтэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаж 124 иргэнд сургалт, сурталчилгаа явуулах зэргээр үүрэг гүйцэтгэж байна.

Хариуцсан 9-20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа 96 байгууллага,   аж   ахуйн  нэгжийн   харуул   хамгаалалтын үйл ажиллагааг  шалгахад   зөрчил   дутагдал илрээгүй   ба   дээрх   аж  ахуйн   нэгж   байгууллагуудад   гэмт   хэрэг   зөрчлөөс   урьдчилан сэргийлэх   зорилгоор   харуул  хамгаалалтын   үйл   ажиллагааг   сайжруулж, сонор сэрэмжтэй, хариуцлагатай ажиллах талаар шаардлага боловсруулан хүргүүллээ.

Энэ хугацаанд нийт 63 иргэнд ухуулга яриа хийж, биеэ авч явах чадваргүй 2 иргэнийг ар гэр, асран  хамгаалагчид  нь хүлээлгэн өгч, 7 аж ахуйн нэгж, байгууллагын мэдээллийн самбарыг шинэчлэх талаар зөвлөсний гадна, гэмт хэрэг, зөрчил үйлдэж болзошгүй этгээд, архинд донтох өвчтэй, орон гэргүй, тэнэмэл  амьдралтай, сэтгэцийн эмгэгтэй  болон хорихоос суллагдсан, захиргааны хяналтад авагдсан этгээдүүдийг бүртгэл хяналтанд бүрэн авч ажиллаж баяр наадмын үеэр гэмт хэрэг зөрчилд холбогдохгүй байх талаар баталгаа гаргуулан авч хууль эрх зүйн зөвлөгөө өгч ажилласан. Дээрх алба хаагчид явган эргүүлийн үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэж байна. 

үйл явдал
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.