Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Казакууд “үндэстэний цөөнх”биш

    06/21/2026

    Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

    06/19/2026

    УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

    06/19/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Зөвөлгөө»Цагаан хувцасны өнгийг алдуулахгүй байх арга
Зөвөлгөө

Цагаан хувцасны өнгийг алдуулахгүй байх арга

coolBy cool05/10/2019Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Цагаан хувцасны өнгөө алдаж бүрсийх, сааралтах гол шалтгаан бол түүнийг бусад өнгийн хувцаснаас ялгаж угаадаггүйгээс болдог аж. Мөн харамсалтай нь зарим төрлийн даавуу, жишээлбэл хөвөн даавууны будагч бодис амархан усанд уусч бусад хувцасны ялангуяа цагаан өнгийг өөрчлөх эрсдэлтэй байдаг.

Бас ихээр бохирдож толбо тогтсон хувцасыг угаахдаа энгийн хувцаснаас илүү их угаалгын нунтагаар угаах нь буруу байдаг аж. Үүнээс гадна таны хэрэглэж буй ус төмөр их агуулсан эсвэл кальци, магнигаар баялаг бол угаалгын нунтагийн үйлчилгээг бууруулна.

Юуг анхаарах вэ?

Цагаан хувцасыг бусад хувцаснаас ялгаж угааж байх хэрэгтэй. Цагаан өнгийг цагаанаар нь үлдээх хамгийн сайн арга бол цагаан хувцасныхаа даавууны тэсч чадах халуун буцлам усанд (ихэнх тохиолдолд 120 градус) угаах явдал юм. Угаалгын нунтагаа сонгохдоо цайруулагчтай, эсвэл фермент ихээр агуулсан угаалгын нунтаг сонгоорой.

Угаалгын хүч нэмэх бодисууд хэрэглэх

Хүчилтөрөгчийн цайруулагч (oxygen bleach), угаалгын сода хэрэглэх нь таны хувцасны өнгийг алдагдуулахгүй байхад ихээхэн тустай. Ихээр бохирдож толботсон хувцасыг угаахын өмнө ферментийн нунтагт дэвтээж болно.

Тостой хувцасыг угаах Хөлс болон бусад тослог зүйлээр бохирдсон толботой хувцасыг угаахдаа шингэн угаалгын бодис, аяга таваг угаагч эсвал шампунь хэрэглэн урьдчилан арилгах хэрэгтэй. Ингэхдээ шүдний сойз эсвэл хувцасны сойз хэрэглэн угаалгын бодисоо даавууy дээрээ дусаан алгуур зөөлөн үрээрэй.

Бодисын толбо арилгах Кофе, жүүс зэрэг хүнсний бүтээгдэхүүн асгасан, суганы үнэр дарагчид бохирдон шар толбо суусан зэрэг хувцасыг угаахдаа шингэн хүчилтөрөгчийн цайруулагч шууд толботой хэсэг рүүгээ дусаан хэсэг хугацаанд дэвтээгээрэй.

Өнгө арилгагч хэрэглэх

 

Цагаан хувцас тань өнгө алдан гандаж сааралтаж эхэлсэн бол өнгө арилгагч хэрэглэхийг зөвлөж байна. Ихэнх дэлгүүрийн угаалгын бодис зардаг лангуун дээрээс та өнгө арилгагч (color remover)-ыг олох боломжтой. Хэрэв таны цагаан хувцас агшдаггүй материалаар хийгдсэн бол буцлам халуун усанд хүчилтөрөгчийн цайруулагч хийн цэвэрлэх нь мөн үр дүнтэй. Та аль тохиромжтойг нь хэрэглээрэй.

Цагаан хувцас шинэ мэт болох нь ховор Цагаан өнгийн даавууг үйлдвэрлэхдээ ихэнхдээ цагаан өнгийг тодруулагч химийн бодис хэрэглэсэн байдаг. Иймээс усанд угаагдаж сэргэх боломжгүй болдог.

Ус ба эрдэс бодис

Таны хэрэглэж буй ус их хэмжээгээр төмөр агуулсан бол төмөр зайлуулагч (iron-removing products) бүхий угаалгын бодис хэрэглээрэй. Хлорын цайруулагч (chlorine bleach) хэрэглэж болохгүй. Кальци, магни ихтэй хатуу усанд хувцас угаахдаа угаалгын нунтагаа бага зэрэг их хийж хэрэглэх хэрэгтэй. Ер нь бол та хатуу усыг буцалгаж зөөлрүүлсэний дараа цагаан хувцасаа угаавал үр дүнтэй.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Нийслэлийн замын хөгжлийн газрын алба хаагчид Малайзад архидан согтуурч “туршлага судалжээ”

01/20/2026

Арванхоёрдугаар сарын зурхай

12/01/2025

Наймдугаар сарын ордуудын зурхай

08/01/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Казакууд “үндэстэний цөөнх”биш

06/21/2026

Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

06/19/2026

УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

06/19/2026

Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

06/19/2026

ГЕГ-ын дарга асан Х.Баатар зуурдаар таалал төгслөө

06/19/2026

А.Хаянхярваа: Бага залуудаа эрдэмд шамдаагүй бол өтөл насандаа хов живээр тархи дүүрдэг

06/18/2026

НИТХ-ын төлөөлөгч Э.Хулан гурван байгууллагаас цалин авдаг уу

06/18/2026

Ж.Алтаншагай 40 насны босго алхлаа

06/17/2026

Улс төрийн угсаа залгамжлал М.Энхболдын хүү Э.Анарын томилгоогоор үргэлжлэх үү

06/17/2026

Ш.Энхийн-Од NBA Draft-ийн өмнөх дөрөв дэх багийн бэлтгэлд оролцжээ

06/17/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.