Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

    06/12/2026

    Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

    06/12/2026

    УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

    06/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»нийтлэлчид»Хайртай хонгор охиуддаа сэтгэл зүйч ааваас нь захих нь
нийтлэлчид

Хайртай хонгор охиуддаа сэтгэл зүйч ааваас нь захих нь

coolBy cool07/17/2019Сэтгэгдэл байхгүй5 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

“Хайртай хонгор охидууддаа сэтгэл зүйч ааваас нь захих нь”

“Ямар их догдолж байна аа. Би хайр дурлалыг хүсч байна” Энэ бол бүхий л охидын гэнэн цайлган хонгорхон хүсэл мөрөөдөл.

Энэ хорвоогийн жам ёсоор, эмэгтэй хүний оршихуйн тавилангаар охин насаа үдэж, орь ганцаар явахгүй нь тодорхой миний охидууд аа.

Хайр дурлал хэмээх нандин зүйлтэй учирч, насны ханиа олох хүндтэй хийгээд амаргүй сонголт хүрч ирэх нь дамжиггүй ээ.

Гэгээн тунгалаг хайр сэтгэлийн талаарх гэрэл гэгээтэй сайн сайхныг нь, гашуун шорвог бэрхийг нь хамтад нь зэрэгцүүлэн хэлж өгье. Хүлээж аваарай хайртууд минь.

Хэлэхэд амархан боловч хайртай учрахдаа хурдан шийдэлгүй, хашир хянамгай байж, сэтгэл хөдлөлдөө бүү бүрэн автаарай.

Чи өөрийгөө хуурч болохгүй. Ингэвэл чи өөртөө шударга биш хандсан болно. Их олон хүн хайрыг нэгээс зуу хүртэл үнэлдэг. Чи хэрэв 100 хувийнхыг олж чадахгүй л бол, 80 хувийнхыг, 90 хувийнхыг, 95 хувийнхыг, 98 хувийнхыг хайж олж болдог. Би ингэж хэлэхгүй байя гэж бодсон. Гэхдээ би чадахгүйгээ бас мэдсэн. Яагаад гэвэл хүн өөрөө л хүсвэл хүссэн хань ижлээ заавал олж авч болдог юм. Миний хувьд хайр гэдэг хувиар үнэлэгддэг юм биш л дээ.

 

Гэхдээ хосуудын хэн хэндээ татагдах хайр дурлалын хувь хэмжээ гэж гарцаагүй байдаг зүйл. Энэ бол эмэгтэй хүний хувьд эр хүн чамд хайртай эсвэл хайргүйн тухай л хэрэг. Дундын бүс гэж бараг л байхгүй. Хамгийн чухал нь эр хүний чамд татагдах хайрыг ухаалгаар харж мэдрэн, “хамгийн дээд хувь процент”-ыг сонгож чадвал ирээдүйн амьдралын тань аз жаргал яг тэр хувиар биелэгдэхийг мэдвэл зохилтой. Амьдрал гайхамшгаар дүүрэн хэдий ч эр хүний анх татагдсан хайрын хэмжээ насан туршид нь өөрчлөгддөггүйд л асуудлын гол нь оршино.

 

Дээшээ ахих, доошоо буурах магадлал үгүйтэй ижил гэсэн үг ээ. Харин эмэгтэй хүний хайрын татагдал анхандаа тэгтэл өндөр байгаагүй ч хамтын амьдралын явцад үр хүүхдээ төрүүлэх, хань ижилдээ дасан дурласнаар 200 хувьд ч хүрэх байгалиасаа халуун өгөөмөр өгөгдөлтэй зүй тогтол бий.

Хайрын хэмжээ нь бага эртэй хэрвээ чи гэрлэсэн бол чамд хайртай юм шигээр удаан жүжиглэж чадахгүй ээ тэр. Охин минь уучлаарай.

“Чи миний төлөө ганцхан юм хийгээд өг” гэж гуйж гувшихын оронд гал халуун хайрыг нь өөрийн ухаантай ажаарай.

“Би чиний төлөө юу ч хийхэд бэлэн байна. Чамд өдөр болгон цэцэг өгч чадна. Бас чамайг тасралтгүй эргүүлж чадна. Бас маш олон хачин этгээд зүйлийг хийж чадна” гэж байгаа ч үг үйлдэл нь зөрж байна уу?

Эсвэл чамд сонгогдож чадаагүй ч гэсэн “Хаягдаж орхигдсон ч гэсэн би чиний сонголтыг хүндэтгэж байна. Чамдаа зөвхөн сайн сайхныг л хүсч байна.
Тэгвэл чи надад нэг юмыг амла. Хэрвээ тэр чамд хайргүй нь мэдэгдвэл тэр үед миний талаар бодож үзээрэй. Надад дахиад нэг боломж олгоно шүү. За? Би чамайгаа хүлээнэ” гэж хэлэн зогсох нүдэндээ нулимстай залууг сонгох уу?

Чамд үнэхээр хайртай л бол тэр чиний төлөө юу ч хийхгүй байна гэж хэзээ ч байхгүй ээ. Хэрвээ тэр юу ч хийхгүй бол чамд хайргүй ээ гэсэн үг. Юу ч хийхгүй байна гэдэг нь чамайг бэлэг сэлтээр булах тухай биш юм шүү. Хайрынхаа төлөө, чамайг алдахгүйн төлөө тэмцэхийг хэлж буй юм. Тэгээгүй бол тэр чиний хайрыг хүртэх эрхгүй гэсэн үг. Тийм биз дээ?

Сайн эмэгтэй гэдгийг сургуультай зүйрлэе л дээ. Сайн сургууль болгон шалгуур өндөр байдаг. Бид нар хар багаасаа аливааг тоогоор үнэлүүлсээр ирсэн. Англи хэлний 8-р зэрэг, тофелын 600 оноо гээд л. Тэгсэн мөртлөө яагаад нөхөрт гарах болохоороо босго оноогоо буулгах ёстой гэж. Аан? ккк

Жинхэнэ хайр царай зүс, мөнгө хөрөнгөтэй ямар ч хамаагүй. Зүгээр л хүлээж ав гэсэн хариуцлагагүй хэвшмэл ойлголт байдаг аа.

Үнэндээ бол эрэгтэй хүн эмэгтэй хүнийг татах юмтай байх хэрэгтэй. Жишээ нь ариун журамтай, туйлбартай онцгой зантай ч юм уу, ядаж л царай зүстэй биедээ арчаатай байх хэрэгтэй. Эмэгтэй хүн ганцхан эр хүний мөнгөнд нь болдог юм биш. Даанч зарим эрчүүд бие хаанаас цаашгүй, бас ямар ч мэдрэмжгүй байх нь элбэг. За яахав тэгэхээр мөнгөөр нь хэмжье дээ гэхээсээ илүү мөнгө олох чадвараар нь үнэлж болно оо.

Минийхээр бол эмэгтэй хүн тийм ч хүчирхэг биш. Сэрчмаа зугатахдаа баян хүн рүү зугатаагүй. Чойномын эхнэрийн хүйтэн оромжинд олон жил хүлээсэн хүн нь ч тийм баян байгаагүй. Эмэгтэй хүний нүдэнд эр хүн юу ч үгүй хоосон харагдаж болно оо. Харин олиггүй л харагдаж болохгүй.

Эмэгтэй хүний хувьд ямар нөхөртэй болох вэ гэдэг хамгийн чухал зүйл. Ямар нөхөртэй сууснаас эм хүний амьдрал шалтгаалдаг.

Эрэгтэй хүн эмэгтэй хүнийг өөрчилж чадахгүй биз. Гэхдээ чи ямар эрийн эмэгтэй байхаас шалтгаалж хүмүүсийн хандлага өөр болдог юм шүү. Энийг эсрэгээр тайлбарлавал ухаан муутай эмэгтэй эр хүнийг өөрчлөх хэцүү. Харин хатан ухаантай, өөртөө арчаатай, амьдрах чадвартай царайлаг эмэгтэйн хувьд энэ бол харин амархаан.

Хэтэрхий тооцоотой амьдрал гэдэг юугаар ч алдаж хохироогүй юм шиг мөртлөө тэр хүний хамгийн том алдсан зүйл нь юунд ч гүн автаж үзээгүйд л байдаг. Тиймээс чамд хүчтэй татагдах, чамайг сонгох хайранд гүн автсан эсэхийг нь хар! л гэсэн хэрэг.

Хүч чадал ба энхрий зөөлөн байдал. Хүсэл тачаал ба тэвчээр. Омог бардам ба даруу зан. Тангоноос өөр ямар ч бүжиг амьдралтай ийм адилхан байдаггүй.

Амьдрал бол хамтрагчгүй хийж болдоггүй бүжиг. Тангоны адил амьдралд ч бас зөвхөн авъяас, ухаан хоёр биш, харин дэмжлэг болон хэмнэлийг мэдрэх нь чухал.

Нэгэн насыг хамтдаа туулах үнэнч, тууштай, заяаны ханиа олсон мөчид аав нь чинийхээ хуримын ёслол дээр чиний сонгосон бөгөөд аав надад төрсөн хүү лугаа болон нэмэгдэн ирж буй хайртай хархүүд тань:

“Хашийн гэрэлт охиныг минь хайрлаж халамжилж яваарай
Үүрийн цолмон шиг охиныг минь үүрд нандигнаж амьдраарай” гэж ерөөгөөд

“Тэнгэр газартаа мөргөөрэй
Голомтондоо мөргөөрэй
Одоо бие биедээ мөргөөрэй” хэмээн найрын дугарааг эхлүүлэх болно оо

Охин нь жаргалтай байвал аав хүн жаргалтай байдаг.

Эхний бүжгийг аав нь захиалж байна шүү миний хайртай охид минь

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

“Гүтгэх” гэмт хуульчилбал улстөрчид, албан тушаалтнууд л хамгаалагдана

05/18/2026

NEGUUN.MN сайтын Л.Баяржаргалыг хорьсон нь хэвлэлийн эрх чөлөөнд өгсөн сэрэмжлүүлэг

05/15/2026

УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханыг АТГ-аас шалгаж байна

05/12/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Дуучин А.Хаянхярваа ам нээв

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Б.Цэцэг: Сэлбийн төслийг надаар хийлгэсэн бол ийм лав ийм зүйл хийхгүй байсан харамсаж байна

06/11/2026

Н.Ундрал, А.Чингүүн нар гурав дахь хүүхдээ өлгийдөн авлаа

06/09/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.