Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Дуучин Jason хүүтэй болжээ

    05/10/2025

    Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

    05/09/2025

    Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

    05/09/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»нийтлэлчид»Нефть боловсруулах үйлдвэрийн төмөр замын гүйцэтгэгчээс 1.5 тэрбум төгрөг нэхсэн хэргийг Д.Жигжиднямаа та мэдэх үү?!
нийтлэлчид

Нефть боловсруулах үйлдвэрийн төмөр замын гүйцэтгэгчээс 1.5 тэрбум төгрөг нэхсэн хэргийг Д.Жигжиднямаа та мэдэх үү?!

coolBy cool09/02/2019Сэтгэгдэл байхгүй4 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Төмөр замын салбар бол Орос, Хятад хоёрын дунд оршдог далайд гарцгүй Монгол Улсын хувьд стратегийн онцгой ач холбогдолтой юм. Тийм учраас төр, ард түмэн, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд энэ салбарын үйл ажиллагаанд анхаарал хандуулж, алдаа эндэгдэл, хууль бус үйл ажиллагаа гарахаас сэрэмжлэн сэргийлж байх учиртай. Хэрэвзээ төмөр замын салбарт буруу зөрүү байх аваас засч залруулах арга хэмжээг нэн даруй авч байх нь хэн бүхний үүрэг билээ.Өдөр тутмын сонинуудын “Эрэн сурвалжлагч” нэгдэл энэ удаа УБТЗ ХНН-ийн хариуцаж тавьсан төмөр замтай холбоотой нэгэн мэдээллийг хүргэе.

Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт барьж байгаа Нефть боловсруулах үйлдвэрийн төмөр замыг 2019 оны тавдугаар сарын сүүлчээр тавьж дуусгасан. Энэхүү зам нь манай улсын шатахууны хэрэгцээг хангах чухал үүрэгтэй төмөр зам болоод зогсохгүй зүүн тийш үргэлжлүүлэн, тавих төмөр замын эхлэл болж байгаагаар давхар ач холбогдолтой юм. Монгол Улсын томоохон бүтээн байгуулалтад тооцогдох Нефть боловсруулах үйлдвэрийн 27 км төмөр замын газар шороо, далан барих ажлыг үндэсний дөрвөн компани туслан гүйцэтгэгчийн статустай гүйцэтгэсэн байдаг.

Гэвч энэ бүтээн байгуулалтын явцад нэгэн ноцтой хэрэг гарчээ. Энэ талаар өнөөг хүртэл аль нэгэн хуулийн байгууллага, эсвэл УБТЗ ХНН-ийн удирдлагууд ам нээгээгүй юм.

УБТЗ ХНН-ийн дарга Д.Жигжиднямаа “Таван Хайрхан” ХХК-ийн ерөнхий захирал П.Түвшинцогт нар 2018 оны зургадугаар сарын 15-ны өдөр Ажил, үйлчилгээний гэрээг байгуулсан байна.

Энэ гэрээний дагуу “Таван Хайрхан” ХХК нь Сайншанд өртөө Нефтийн үйлдвэрийн шинээр баригдах төмөр замд төмөр бетон хоолой цутгах, барих, төмөр замын далан шороог ПКО+00-ПК67+80,00 хүртэлх 1 дүгээр хэсгийн ажлыг гүйцэтгэхээр болжээ. Гэрээний үнийн дүн нь 5 122 408 356 /Таван тэрбум нэг зуун хорин хоёр сая дөрвөн зуун найман мянга гурван зуун тавин зургаа/ төгрөг бөгөөд гэрээ байгуулагдсаны дараа үнийн дүнгийн 20 хувь болох 1 024 481 671 төгрөгийг “Таван Хайрхан” компанийн Хас банк 107 салбар 5000959152, Худалдаа хөгжлийн банк дахь 403114311 тоот данснууд руу шилжүүлэхээр гэрээнд заасан байна.

Гэтэл гэрээ байгуулсны дараахан Цагдаагийн байгууллагад “2018 оны зургадугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн XI хорооны нутаг дэвсгэрт байрлах Зайсан скүэр төвийн гадна иргэн А.Уранбилэг нь бусдад 1.5 тэрбум төгрөгийг залилуучихлаа” гэх гомдол иржээ. Үүний дагуу Хан-Уул дүүргийн Прокурорын газраас хэрэг бүртгэлтийн 181002946 дугаартай хэрэг нээсэн байна. Улмаар 2018 оны арванхоёрдугаар сарын 25-нд Хан-Уул дүүргийн Прокурорын газраас “Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай” прокурорын зөвшөөрөл бичиж “Таван Хайрхан” компанийн Хас банк 107 салбар 5000959152, Худалдаа хөгжлийн банк дахь 403114311 тоот данснуудын зарлагын шилжилт хөдөлгөөнийг хязгаарлахыг дээрх хоёр банкинд даалгажээ.

Гэвч энэ бүхний цаана шал өөр асуудал явж байсан нь удалгүй ил болсон байна. “Таван хайрхан” ХХК-иас н.Батбаяр гэгч нь уг ажлыг өгсний хөлс гэж 500 сая төгрөг нэхжээ. Тус компанийнхан н.Батбаяр гэгчид нэхсэн 500 сая төгрөгийг өгсөн байгаа юм.

Тэрбээр дахиад 1 000 000 000 /Нэг тэрбум/ төгрөг нэхсэн байна. Тэр шаардлагыг нь биелүүлээгүй учир 2019 он гартал “Таван Хайрхан” ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын хөлсөнд гэрээний дагуу олгохоор нэгэнт шийдвэрлэгдсэн санхүүжилтийг нь гацаасан зэрэг ноцтой үйл явдлууд өрнөсөн байна. Үүнээс болоод тухайн үед “Таван Хайрхан” ХХК-ийн хийж гүйцэтгэх ёстой ажил саатаж байсан талаар эх сурвалж хэлж байгаа юм.

Энэ хэрэг хууль хяналтын байгууллагын анхааралд хэдийнэ өртөж, хэргийн эзэд ч ил болж буй аж.

Харин бид энэ талаар УБТЗ ХНН-ийн дарга Д.Жигжиднямаагаас асууж байгаа юм. Д.Жигжиднямаа та Нефть боловсруулах үйлдвэрийн гүйцэтгэгчээс 1.5 тэрбум төгрөг нэхсэн хэргийн талаар мэдэх үү гэж асууж байна. Ингэж асуухын учир нь “Таван Хайрхан” ХХК-ийн дээрх ажлыг гүйцэтгэх эрхийг олж авсан процесс, түүнээс хойш санхүүжилт нь тодорхой хугацаагаар зогссон тухай, мөн улсын чухал объектын бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэгчтэй холбоотой банкны дансыг нь хаасан болоод хууль хяналтын байгууллага дээр хэрэг үүсгэгдэн шалгуулж байсныг Д.Жигжиднямаа мэдэхгүй өнгөрөх ёсгүй.

Хамгийн гол нь Д.Жигжиднямаа гэрээ байгуулдаг, араас нь н.Батбаяр гэгч этгээд 1.5 тэрбум төгрөг нэхдэг, заримыг нь авчихсан нь анхаарал татаж байгаа юм.

Түүнчлэн энэхүү н.Батбаяр гэгч, 1.0 тэрбумыг нэмж өгөхгүй болохоор “Залилуулчихлаа” гээд цагдаад хандсан А.Уранбилэг гэдэг хүмүүс хэн бэ гэдгийг Д.Жигжиднямаа мэдэх үү гэдгийг асуучихъя.

Д.Жигжиднямаа төрийн, ард түмний, олон нийтийн хэвлэл мэдээллийн өмнө хариулах үүрэгтэй билээ.

ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ

сэжигтэй
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Фото: БНСУ-ын ҮХЦ Ерөнхийлөгч Юн Сок Ёолыг огцруулах шийдвэр гаргалаа

04/04/2025

Шүүхийн ажилчдаа чадавхжуул ШЕЗ-ийн дарга Н.Мөнгөнцэцэг ээ

03/31/2025

Амьдралд үхэх биш амьдрах зориг хэрэгтэй буюу “Амьдрахуй” жүжиг

03/31/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Jason хүүтэй болжээ

05/10/2025

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025

“Татар“ хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун нэрээ өөрчилж, Д.Мөнхчулуунтатар болгон УБЕГ-т бүртгүүлжээ

05/08/2025

ДЭД ХУРАНДАА Э.БИЛЭГСАЙХАН МОНГОЛ ЦЭРГҮҮДИЙГ КОМАНДЛАН АЛХАНА

05/08/2025

“1984” ПОСТДРАМЫН ЖҮЖИГ ДАХИН ТАЙЗНАА

05/07/2025

Төр дэмжихийг хүсэхгүй бол “сонин уншдаггүй улс” гэдгээ зарлачих

05/07/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.