Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Гэмт хэрэг»Сэрэмжлүүлэг: Согтуу жолооч дуудлагатай явж байсан түргэн тусламжийн машин мөргөжээ
Гэмт хэрэг

Сэрэмжлүүлэг: Согтуу жолооч дуудлагатай явж байсан түргэн тусламжийн машин мөргөжээ

coolНийтэлсэн: cool12/25/2019Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

2019.12.24-ны өдөр Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 390 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 324-н  зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 7 хүн гэмтэж бэртсэн. Нийт хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл
•    Явган зорчигч мөргөх хэлбэрээр-6
•    Мөргөлдөх хэлбэрээр -1 тус тус хөдөлгөөнд оролцсон байна.
Нийт явган зорчигч мөргөсөн ослын 7 автомашины 6 автомашин T.Prius байсан. Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 27 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.
Ноцтой зам тээврийн ослуудаас дурдвал:

2019.12.25-ны шөнийн 01.00 цагийн орчим Баянгол дүүргийн 22 дугаар хороо Хасбаатарын гудамж “Анар” дэлгүүрийн урд замд Honda Fit маркийн автомашины жолооч Б /20 нас, эрэгтэй/ нь согтууруулах ундаа тээврийн хэрэгсэл жолоодож “Нийслэлийн түргэн тусламжийн төв”-ийн Hyundai Starex автомашинтай мөргөлдсөн осол бүртгэгдсэн байна.
Түргэн тусламжийн автомашин дуудлагад явж байсан.

Согтуу жолоочоос болж хүний амь нас, эрүүл мэнд хохирох цаашлаад бусдын амьд явах эрх зөрчигдөх ноцтой үр дагавартай тул иргэд жолооч та бүхэнд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл бүү жолоодоорой !!!!

Нийслэлийн иргэдэд эмнэлгийн яаралтай тусламжийн үйлчилгээ үзүүлэх түргэн тусламжийн 1 автомашин эвдрэл гэмтлийн улмаас тодорхой хугацаанд үйлчилгээнд гарч чадахгүй нөхцөл байдал бий болж байна. Ухамсаргүй согтуу жолоочийн тэнэг үйлдлээс болж иргэд бидний эрх ашиг хохирох учиргүй.

гэмт хэрэг сэрэмжлүүлэг
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.