Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Гэмт хэрэг»“Эко констракшн”-ы захирал С.Нямдаваагийн гэм бурууг шүүхээр хэлэлцэнэ
Гэмт хэрэг

“Эко констракшн”-ы захирал С.Нямдаваагийн гэм бурууг шүүхээр хэлэлцэнэ

coolНийтэлсэн: cool01/08/2020Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Нийслэлд орон сууцны олон барилга барьж, ашиглалтад оруулдаг ч чанар нь иргэдийн сэтгэлд тэр бүр нийцдэггүй “Эко констракшн” компанийн удирдлагыг хууль сахиулах байгууллагынхан шалгаад багагүй хугацаа өнгөрч буй талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тодруулбал, Хан-Уул дүүргийн XI хорооны нутагт тус компанийн барьж буй барилгад 2018 оны хавар хүний амь үрэгдсэн осол гарсан юм. Уг ослоос хойш хэдхэн хоногийн дараа тухайн барилгаас нь юм унаж, доор нь явж байсан ажилчин нь цохиулж гэмтсэн байдаг.

Хэдхэн хоногийн дотор хүний амь, эрүүл мэндийг хохироосон осол удаа дараа гарсан учраас Хан-Уул дүүргийн цагдаагийнхан “Эко констракшн” компанийн захирал С.Нямдаваа, дэд захирал, хөдөлмөр хамгаалал болон барилгын талбай хариуцсан албан тушаалтнуудад Эрүүгийн хуулийн холбогдох заалтыг үндэслэн шалгаж, улмаар тус дүүргийн Прокурорын газраас дээрх хүмүүсийг яллагдагчаар тооцсон. Гэвч яллагдагчаар татагдсан “Эко констракшн”-ы удирдлага, тэдний өмгөөлөгч нар шинжээчийн дүгнэлтийг эс зөвшөөрч, гомдол гаргасаар хөөн хэлэлцэх хугацаа дуусгахад хүрч болзошгүй байгаа юм. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас өнгөрсөн хавар барилгын салбарт гарч буй үйлдвэрлэлийн осол, түүнээс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл хийхдээ “Үйлдвэрлэлийн ослын тоо жилд 20-40 хувь буурч буй ч хангалтгүй байна. 2018 онд барилгын салбарт 17 осол гарч, долоон хүн нас баржээ. Хүний амь нас эрсдэх осол гаргасан “Эко констракшн”, “Хурд групп”, “Модун” зэрэг компаниудад акт тавьж, барилгын ажлыг зогсоож байсан.

Барилгын салбарт гарч буй ослын 80 хувийг өндрөөс унах, дээрээс юм унах осол эзэлж байгаа” хэмээн өгүүлж байв. Нийслэлийн хэмжээнд 2016-2018 онд гарсан барилгын салбарт гарсан ослын судалгаанаас үзэхэд “Эко констракшн” компанийн Хан-Уул дүүргийн нутагт барьж буй барилгад жил бүр осол гарч, 2016 онд хүн гэмтсэн бол, дараагийн хоёр жилд нь тус бүр нэг хүний амь хохирсон байдаг. Эл компанийнхан барилгын үйл ажиллагаагаа эхлэх зөвшөөрөл холбогдох байгууллагаас аваагүй бүтээн байгуулалтаа өрнүүлж байх үед нь нэг бус осол гарсан нь шалгалтын явцад тодорхой болсон. Гэвч эрүүгийн хариуцлага хүлээж байсан удаагүй. Харин энэ удаа яллагдагчаар тооцсон дээрх хэргийг шүүхэд удахгүй шилжүүлэх гэж буй бөгөөд шүүх хариуцлага тооцох, эсэх нь эргэлзээтэй.

сэжигтэй сэрэмжлүүлэг
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.