Твиттерийн хатан хаан гэгддэг Юу Эй Пропертиз ХХК захирал А.Урангоо залуу бизнесмэнүүдэд хандсан зөвлөмжийг өөрийн цахим хуудаснаа бичжээ.

Тэрээр” Аз жаргалтай, өөртөө итгэлтэй бардам өөрийн гэсэн онцлогтой карьерийг бий болгон ажиллахад хамгийн түрүүнд хэн нэгнийг ДУУРАЙХГҮЙ, АТААРХАХГҮЙ, ХУУЛБАРЛАХГҮЙ, ХЭТ ШҮТЭН БИШРЭХГҮЙ байх!
Хэрвээ чи тэр хүнийг дагаж дуурайвал тэр хүнийг дагалдан дуурайгч л харагдана, харин яг өөрийнхөөрөө онцлогоороо байх нь чиний ганц хугарахгүй зэвсэг чинь байх болно” гэжээ.
“Хөгжил трейд”-ийн захирлын ганц охин А.Урангоогын хувьд АНУ-д Колорадогийн их сургуулийн төгсөгч. Улс төр судлалын чиглэлээр төгссөн ч мэргэжлээрээ биш үл хөдлөх хөрөнгө, хүний нөөцийн зах зээлд орон зайгаа эзэлж чадсан бүсгүй.

