Ш.Сайхансамбуу “Нарантуул”-аа зарна
Хэдхэн хоногийн өмнө “Буян”-гийн Жагаа найзтайгаа нийлж “Шинэ эвсэл” байгуулсан УИХ-ын гишүүн асан, “Нарантуул” ОУХТ-ын босс Ш.Сайхансамбуу Завхан аймагтаа нэр дэвшихээр болоод буй.
Тэгвэл тэрээр “Нарантуул” ОУХТ-өө зарж, улс төрд ханцуй шамлан орохоор сэтгэл шулуудаад байгаа гэнэ шүү.
Сүүлийн 10 жил тус худалдааны төвийг худалдан авах хүсэлтэй Хятадууд “босс” Ш.Сайхансамбууг шаналгах болсон аж.
Гэвч Хятадуудад зарчихвал үндэсний аюулгүй байдалд нөлөөлж мэднэ гээд монголчууддаа зарахаар болжээ.