Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    УИХ-ын хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн өнөөдөр 29 нас хүрлээ

    06/05/2026

    Эвдрээгүй ирээдүйг бүтээх Б.Гүнзаяагийн нөлөөллийн аянд 250 мянга гаруй хүүхэд хамрагджээ

    06/04/2026

    О.Амгаланбаатар: Эрийн гурван наадам гэдэг нь нэг хүн барилдаад, морио уралдуулаад, нум сумаа харвахыг хэлнэ

    06/03/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»ЭМЯ: Covid-19-өөс болж Монгол Улс хүүхдийн ВАКЦИНАА СОЛИОГҮЙ
Мэдээ

ЭМЯ: Covid-19-өөс болж Монгол Улс хүүхдийн ВАКЦИНАА СОЛИОГҮЙ

Эрхэм админBy Эрхэм админ05/23/2020Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Өчигдөр нийгмийн сүлжээгээр нэгэн ээж хүүхэд нь товлолт вакцинд хамрагдсанаар тарьсан газар нь буглаа үүсч бүтэн унтуулгатай хагалгаанд орсон. Зарим хүүхдэд вакцин хийлгэснээр улайж хавдах, буглах, хүндүүрлэх, үрэвсэх шинж тэмдэг илэрч байна. Covid-19 өвчний улмаас улс орнууд хилээ хаасантай холбоотойгоор Монгол Улс вакцин авдаг орноо өөрчилсөн байж болзошгүй талаар бичсэн билээ.

Тэгвэл энэ асуултад хариулт авахаар Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма эмчтэй ярилцжээ.

О.Дашпагма эмч: “Монгол Улсад хүүхдийн товлолтын дархлаажуулалт хэвийн үргэлжилж байна. Учир нь бид товлолт дархлаажуулалтад хэрэглэдэг вакцинаа зургаан сарын нөөцтэйгөөр нөөцөлж авсан. 0-5 насны хүүхдийн эндэгдлийн гол шалтгаануудын нэг улаанбурхан, халдварт саа зэрэг өвчнүүд коронавирусийн халдвартай зэрэгцээд дэгдэх эрсдэл байна гэж үзээд товлолтын дархлаажуулалтыг тогтвортой авч явах зорилт дэвшүүлээд ажиллаж байна” гэлээ.

ХАТГАЛГААНЫ ВАКЦИН НЭВТРҮҮЛСНЭЭР 5 ХҮРТЭЛХ НАСНЫ ХҮҮХДҮҮДЭД ХАТГАЛГАА МАШ ӨНДӨР ХУВИАР БУУРСАН

Д.Нарангэрэл: “Covid-19-ийн үед бага насны болон өсвөр насны хүүхдүүдэд уушгины хатгалгаа өвчин үүсгэж байна. Монгол Улсад хүүхдүүдэд хатгалгааны эсрэг вакцин хийж байгаа нь 2019 онд хүүхдийн эндэгдэл буурч, 1999 оноос хойших хамгийн сайн үзүүлэлтэд хүрсэн. Энэ нь уушгины хатгалгааны эсрэг хийдэг вакцины үр дүн. Хэрвээ энэ вакциныг хийлгэхгүй бол Covid-19-ийн үед ямар хүндрэл үүсэх вэ?” гэхэд О.Дашпагма “Монгол Улс орон даяар хатгалгааны вакциныг нэвтрүүлээд хийж байна. Хүүхдэд гурван удаагийн тун хийдэг. Энэ вакциныг нэвтрүүлснээр 5 хүртэлх насны буюу вакцинд хамрагдсан хүүхдүүдэд пневмоккокоор үүсгэгдсэн хатгалгаа маш өндөр хувиар буурсан. 30-40 хувиар буурсан. Маш хүнд хагалгаа, уушгины амьсгалын аппаратанд ордог хатгалгаа өндөр хувиар буурсан. Хэрвээ энэ вакциныг нэвтрүүлээгүй байсан бол Covid-19-ийн хүндрэлээс бага насны хүүхдүүдээ сэргийлж байгаа ач холбогдолтой. Хүүхдэд хоёр, дөрөв, есөн сартайд хийлгэж бүрэн гурван удаагийн тунг авснаар тухайн халдвараас сэргийлэх ач холбогдолтой” гэлээ.

Вакциныг Солонгос, Бельги улсаас авдаг

О.Дашпагма: Монгол Улс Covid-19-тэй холбоотойгоор вакцинаа солиогүй. Жилд хоёр удаа ханган нийлүүлэлтээ хийдэг. Эхний нийлүүлэлтийг жилийн эхний хагас жилд, хоёр дахь ханган нийлүүлэлтийг жилийн хоёр дахь хагас жилд хийдэг. ДЭМБ-ын батламжийг авсан чанар, вакцины хүнд үзүүлж байгаа үр дүн, нөлөөлөл, хүнийг хамгаалж байгаа юм гэсэн үнэлгээтэй вакциныг НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулж Монгол Улсын Засгийн газар 100 хувь авч, 0-15 насны хүүхдүүдийг үнэ төлбөргүйгээр дархлаажуулдаг.

Бид Солонгос улсаас тавт вакциныг, Пневмоккокийн вакциныг Бельги улсаас авдаг. Тавт вакцин нь таван өвчнөөс сэргийлдэг. Тав хүртэлх насны хүүхдийн өвчлөл, эндэгдлийн шалтгаан болдог өвчнүүдээс сэргийлдэг. Тавт вакциныг тарьсны дараа хэсэг газрын урвал өгдөг. Тухайн хүүхдийн онцлогоос хамаараад вакцины дараа хариу урвал өгдөг. Энэ хариу урвал янз бүрээр илэрдэг. Ихэвчлэн өндөр халуурдаг” гэлээ.

ХҮҮХДЭД УРВАЛ ИЛЭРВЭЛ УРВАЛЫГ АРИЛГАХ ЭМЧИЛГЭЭ ХИЙНЭ

О.Дашпагма: “Хүүхэд халуурсан үед халууныг бууруулах, хавдсан, улайсан үед харьяа эмнэлэгтээ хандаад, эмчээсээ зөвлөгөө аваад шинж тэмдгийг арилгах эмчилгээ хийж, хүүхдэд үүсэх хүндрэлээс сэргийлэх болно. Вакцины дараа илэрч байгаа урвал нь хөнгөн байнгын илэрдэг урвал. Нийт тариулсан хүүхдийн 10-15 хувьд нь Энэ урвал илэрч байгаа шинж тэмдгийг арилгаснаар хүндрэлээс сэргийлэх юм.” гэлээ.

үйл явдал
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

УИХ-ын хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн өнөөдөр 29 нас хүрлээ

06/05/2026

Эвдрээгүй ирээдүйг бүтээх Б.Гүнзаяагийн нөлөөллийн аянд 250 мянга гаруй хүүхэд хамрагджээ

06/04/2026

“Шарк Танк”-ийн хөтлөгч Ж.Эрдэнэбаяр шинэ албан тушаалд томилогдов

06/03/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

УИХ-ын хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн өнөөдөр 29 нас хүрлээ

06/05/2026

Эвдрээгүй ирээдүйг бүтээх Б.Гүнзаяагийн нөлөөллийн аянд 250 мянга гаруй хүүхэд хамрагджээ

06/04/2026

О.Амгаланбаатар: Эрийн гурван наадам гэдэг нь нэг хүн барилдаад, морио уралдуулаад, нум сумаа харвахыг хэлнэ

06/03/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

06/03/2026

“Шарк Танк”-ийн хөтлөгч Ж.Эрдэнэбаяр шинэ албан тушаалд томилогдов

06/03/2026

Д.Алтанхуягийг Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын захирлаар томилжээ

06/03/2026

Төрийн соёрхолт Б.Догмид: Равжаа хутагтын сахиус намайг үхлээс аварсан

06/03/2026

2000 гаруй уран бүтээлчийг нэг тайзнаа нэгтгэсэн “ХАКИ”-гийн найруулагч Б.Нямдаваа

06/02/2026

2000 гаруй уран бүтээлчийг нэг тайзнаа нэгтгэсэн “ХАКИ”-гийн найруулагч Б.Нямдаваа

06/02/2026

ХУД-ийн 22-р хорооны засаг дарга Б.Мөнхболдын хахуулийн хэргийг прокурорт шилжүүллээ

06/02/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.