Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    УИХ-ын хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн өнөөдөр 29 нас хүрлээ

    06/05/2026

    Эвдрээгүй ирээдүйг бүтээх Б.Гүнзаяагийн нөлөөллийн аянд 250 мянга гаруй хүүхэд хамрагджээ

    06/04/2026

    О.Амгаланбаатар: Эрийн гурван наадам гэдэг нь нэг хүн барилдаад, морио уралдуулаад, нум сумаа харвахыг хэлнэ

    06/03/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»УОК: 10 эмч, эмнэлгийн ажилтанд орон сууцны батламж гардууллаа
Мэдээ

УОК: 10 эмч, эмнэлгийн ажилтанд орон сууцны батламж гардууллаа

Эрхэм админBy Эрхэм админ06/10/2020Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Засгийн газраас Төрийн үйлчилгээний болон төрийн тусгай албан хаагчдыг түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцаар хангах тухай тогтоолын төслийг баталсан. Энэхүү тогтоолын төслийн хүрээнд 1500 орчим албан хаагчийг орон сууцтай болгохоор болсон билээ.

Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин өнөөдөр /2020.06.09/ цар тахлын үед хүнд нөхцөлд ажиллаж байгаа эхний 10 эмч, эмнэлгийн ажилчид болон албан хаагчдын төлөөлөлд орон сууцны батламж гардуулж өглөө.

Энэ үеэр Шадар сайд Ө.Энхтүвшин “УИХ-ын хаврын чуулганаар цар тахлын эсрэг хуулийг баталсан. Энэ хууль бол нэлээн урт нэртэй. Гол нь цар тахлаас хамгаалах, урьдчилан сэргийлэх хууль юм. Энэ хуульд Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлэх бүх арга хэмжээг зааж өгсөн. Тэр дундаа эрсдэл бүхий нөхцөлд ажиллаж байгаа төрийн албан хаагчдад түрээслээд өмчлүүлэх орон сууцаар хангах тогтоол гарсан. Энэ ажлыг цаг алдалгүй шуурхай зохион байгуулах үүргийг өгсөн.

Та бүхэн үнэхээр их үүрэг гүйцэтгэж байгаа хүмүүс. Монгол Улс дотооддоо вирус алдаагүй цөөхөн орны нэг. Гэхдээ эрсдэл өндөр байна. Ийм нөхцөлд дотооддоо алдаагүй явж ирлээ. Үүнд онцгой үүрэг гүйцэтгэж байгаа хүмүүс бол та нар минь юм. Дээр нь мэргэжлийн хяналт, цагдаа, онцгой, тагнуул, хил хамгаалах, батлан хамгаалах, гааль гээд олон байгууллага бий. Өдөр шөнөгүй ажиллаж байна. Та бүхний хүчээр Монгол Улс цар тахлыг дотооддоо алдаагүй байна. Монголын төр зүтгэсэн, сайн ажилласан хүмүүсээ харж үзэх ёстой. Үүнд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга гээд бүгд санал нэгдэж байна” хэмээн тодотгов.

үйл явдал
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

УИХ-ын хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн өнөөдөр 29 нас хүрлээ

06/05/2026

Эвдрээгүй ирээдүйг бүтээх Б.Гүнзаяагийн нөлөөллийн аянд 250 мянга гаруй хүүхэд хамрагджээ

06/04/2026

“Шарк Танк”-ийн хөтлөгч Ж.Эрдэнэбаяр шинэ албан тушаалд томилогдов

06/03/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

УИХ-ын хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн өнөөдөр 29 нас хүрлээ

06/05/2026

Эвдрээгүй ирээдүйг бүтээх Б.Гүнзаяагийн нөлөөллийн аянд 250 мянга гаруй хүүхэд хамрагджээ

06/04/2026

О.Амгаланбаатар: Эрийн гурван наадам гэдэг нь нэг хүн барилдаад, морио уралдуулаад, нум сумаа харвахыг хэлнэ

06/03/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

06/03/2026

“Шарк Танк”-ийн хөтлөгч Ж.Эрдэнэбаяр шинэ албан тушаалд томилогдов

06/03/2026

Д.Алтанхуягийг Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын захирлаар томилжээ

06/03/2026

Төрийн соёрхолт Б.Догмид: Равжаа хутагтын сахиус намайг үхлээс аварсан

06/03/2026

2000 гаруй уран бүтээлчийг нэг тайзнаа нэгтгэсэн “ХАКИ”-гийн найруулагч Б.Нямдаваа

06/02/2026

2000 гаруй уран бүтээлчийг нэг тайзнаа нэгтгэсэн “ХАКИ”-гийн найруулагч Б.Нямдаваа

06/02/2026

ХУД-ийн 22-р хорооны засаг дарга Б.Мөнхболдын хахуулийн хэргийг прокурорт шилжүүллээ

06/02/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.