Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Эвдрээгүй ирээдүйг бүтээх Б.Гүнзаяагийн нөлөөллийн аянд 250 мянга гаруй хүүхэд хамрагджээ

    06/04/2026

    О.Амгаланбаатар: Эрийн гурван наадам гэдэг нь нэг хүн барилдаад, морио уралдуулаад, нум сумаа харвахыг хэлнэ

    06/03/2026

    УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

    06/03/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Б.Чинбаа: Үр хүүхдүүд, хөгжим, хань минь намайг их хурцалсан
Папарацци

Б.Чинбаа: Үр хүүхдүүд, хөгжим, хань минь намайг их хурцалсан

Эрхэм админBy Эрхэм админ06/11/2020Сэтгэгдэл байхгүй4 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Б.Чинбаагүй Монголын урлагийн ертөнц уйтай. Түүнгүй рок попын салбар уйтгартай. Гитарын хөг аялгуу, төгөлдөр хуурын гайхамшиг, айзам хэмнэлгийг хэрхэн найруулж хүний зүрх сэтгэлийг хөөрөлд автуулан бодол хүсэлтэй нь уяж болдгийг тэр л харуулдаг.

Хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч, продюссер Б.Чинбат хэмээн хөтлөгч дуудсан л бол тэр тайз амь орж, үзэгчид ч бас түүнийг догдлол дүүрэн хүлээдэг. Тэр цаг үргэлж шинэлэг өнгө төрхөөр үзэгчидтэйгээ уулзахдаа тайз ямар хөг аялгуутай, эрч хүч, уур амьсгалтай байж болохыг дэглэж харуулдаг уран бүтээлч.

Б.Чинбат гэх автортой “Давтагдашгүй”, “Эзлэн”, “Хязгааргүй” хэмээх бие даасан тоглолт бүртээ гитарын хөг аялгуу, дуу, хөгжмийн найруулга, төгөлдөр хуурын аяз бүхэн нь анхны бие даасан тоглолтын нэр шигээ “Давтагдашгүй”.

Б.Чинбаа тайзан дээр үргэлж инээмсэглэсээр гарч ирэхдээ хөг аялгуугаар тоглож хөгжмийн ертөнцөд үзэгчдээ аваачин ер бусын догдлол мэдрэмж, таашаал, эрч хүчийг мэдрүүлдэг шигээ амьдрал дээр ч бас “гялалзаж” чадсан нэгэн. Үхэл амьдралын заагт тулсан мөчид ч Б.Чинбаагийн сэтгэлийн гал, нүдний цог унтраагүй. Бас хүсэл мөрөөдөл, итгэлээ ч алдаагүй. Тэсэхийн аргагүй өвдөлт, хүнд өвчнийг гагцхүү сэтгэлийн хат, оргилсон эрч хүчээрээ ялан дийлж чадсан болов уу.

Элэгний хатуурал хэмээх хүнд өвчнөө эдгээж дахин амьдрахад түүний хань “Эмоушин” хамтлагийн дуучин Ц.Сарнайг дурдахгүй өнгөрч болохгүй биз ээ. Тэрбээр нөхөр Б.Чинбатынхаа донор нь болж, хамтдаа мэс засалд орсноор гэр бүлийн үнэ цэнэ, хайрын дээдийг олонд харуулж чадсан.

Тэд БНСУ-д 2019 оны арваннэгдүгээр сарын 27-нд мэс засалд орсон юм. Хагацах уу, хамтдаа элэг бүтэн амьдрах уу гэдгийг шийдвэрлэсэн энэхүү мэс засал амжилттай болж, хувь заяа энэ удаа тэдэнд хатуурхалгүй дахин амьдрал бэлэглэсэн нь энэ билээ. Харин энэ хугацаанд Монголын урлагийн салбар Б.Чинбаагийн гитарын аялгуу, Ц.Сарнайгийн дуу хоолой тэр л хос чавхдас шиг хөг аялгуугаар дутсан уйтай үе тохиосон юм.

Б.ЧИНБАТ “АСЧ” БАЙНА

Төгөлдөр хуурч Б.Чинбат тайзнаа эргэн ирж урлагийн тайзыг өнгөлөв. Гитар, төгөлдөр хуур, тайз дахин амилсан гайхалтай өдөр бол 2020 оны зургадугаар сарын 7-н. “The Voice of Mongolia” шоу нэвтрүүлгийн хагас шигшээ тоглолтын салхийг хагалж, уран бүтээлийнхээ дээжийг өргөж үзэгчидтэйгээ дахин уулзахдаа тэр “гялалзаж” байв. Огт өвдөөгүй мэт бас дахин амьдарч буйгаа мэдрэх тэр л мэдрэмж. Тайз бол түүний амьдрал. Тэр одоо асч байна.

Продюсер Б.Чинбат БНСУ-ын Сөүл хотноо элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орж, өнгөрөгч дөрөвдүгээр сард тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирсэн билээ. Урлагт өөрсдийн том орон зайг дархалж чадсан Б.Чинбат, Ц.Сарнай нар цахим хуудсаараа лайв хийн, монгол түмэндээ талархсанаа илэрхийлсэн юм.

Б.Чинбатын хувьд хүүхэд байхаасаа л элэгний өвчнөөр шаналж, саяхныг хүртэл тэмцэж ирсэн түүхээсээ товчхон дурдсан юм. Түүний хувьд анхны бие даасан тоглолт “Давтагдашгүй”, “Хязгааргүйн цаана” тоглолт дээр биеийн байдал нь хүнд байжээ. Гэсэн ч хөгжмүүдээ сайн тоглох ёстой гэсэн түүний бодол хурцалж байсан гэнэ. Түүний ярианаас товчхон хүргэе.

ҮР ХҮҮХДҮҮД, ХӨГЖИМ, ХАНЬ МИНЬ НАМАЙГ ИХ ХУРЦАЛСАН

Хөгжмийн зохиолч Б.ЧИНБАТ:

-Хань минь надад элгээ өгөхөөр болсныг сонсоход үнэхээр хэцүү. Яагаад гэвэл өөрөөсөө илүү ханиа хайрласан юм л даа. Бүх юмаа дотроо түгжээд, энэ талаар ярилцаж чадахгүй байсан юм. Асар их эрсдэл гаргаж байгаа шүү дээ. Бид хоёр гурван жаахан хүүхэдтэй. Мэс засалд орохын өглөө хүртэл эвгүй байлаа. Мэс засалд орон ортлоо хоорондоо юу ч ярьж чадаагүй. Хоёулаа бие биенийхээ гараас бариад суув.

Ээж “Сарнай өрөөнөөсөө гарахдаа нүүрээ хөнжлөөр таглаад явна. Айчихаж” гэж бодсон юм билээ. Мэс засал эхлэхээр болж, бид хоёрыг аваад явав. Үр хүүхдүүд, хөгжим, хань минь намайг их хурцалсан. Тэгээд мэс засалд оров. 14 цаг үргэлжилсэн мэс заслын дараа их тайван байх хэрэгтэй юм билээ. Надад зовиуртай, их хэцүү байсан. Ханьд минь ч бас яг тийм байсан байж таарна. Мэс заслын дараа ханийнхаа тухай бодоход өөрийн эрхгүй нулимс асгарчихсан. Тийм үеийг бид хамтдаа туулсан. Бид хоёр БНСУ-д зургаан сар эмчлүүлсэн. Ерөөсөө би л хичээж, хөл дээрээ босох ёстой. Хань минь, гэр бүлийнхэн, найз нөхөд, урлагийнхан, ард түмэн минь ингэж хайрлаж байхад би хичээх хэрэгтэй гэж бодсон хэмээсэн юм.

https://www.facebook.com/ChinbatPiano/videos/709294976496363/

Олны танил
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

06/03/2026

Б.Пүрэвдагва: Нэг дор 1000 хүүхэд хүлээн авах дөрвөн улирлын хүүхдийн зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр байгуулна

06/02/2026

Боксчин Н.Төгсцогт экс эхнэрээ эргэн дурсаж, бараг л …

06/02/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Эвдрээгүй ирээдүйг бүтээх Б.Гүнзаяагийн нөлөөллийн аянд 250 мянга гаруй хүүхэд хамрагджээ

06/04/2026

О.Амгаланбаатар: Эрийн гурван наадам гэдэг нь нэг хүн барилдаад, морио уралдуулаад, нум сумаа харвахыг хэлнэ

06/03/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

06/03/2026

“Шарк Танк”-ийн хөтлөгч Ж.Эрдэнэбаяр шинэ албан тушаалд томилогдов

06/03/2026

Д.Алтанхуягийг Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын захирлаар томилжээ

06/03/2026

Төрийн соёрхолт Б.Догмид: Равжаа хутагтын сахиус намайг үхлээс аварсан

06/03/2026

2000 гаруй уран бүтээлчийг нэг тайзнаа нэгтгэсэн “ХАКИ”-гийн найруулагч Б.Нямдаваа

06/02/2026

2000 гаруй уран бүтээлчийг нэг тайзнаа нэгтгэсэн “ХАКИ”-гийн найруулагч Б.Нямдаваа

06/02/2026

ХУД-ийн 22-р хорооны засаг дарга Б.Мөнхболдын хахуулийн хэргийг прокурорт шилжүүллээ

06/02/2026

Б.Пүрэвдагва: Нэг дор 1000 хүүхэд хүлээн авах дөрвөн улирлын хүүхдийн зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр байгуулна

06/02/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.