Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Хэрэгждэггүй дахин төлөвлөлтөөс болж иргэд халаалтгүй, усгүй, цахилгаангүй балгас шиг байранд амьдарч байна

    05/30/2025

    Гавьяат эмч П.Батчулууны гомдлыг зургаадугаар сарын 4-нд хэлэлцэнэ

    05/30/2025

    “Тамгагүй төр“ жүжигт МУГЖ У.Уранчимэгийн бүтээсэн дүрийг жүжигчин Б.Одончимэг тайзнаа амилуулна

    05/30/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Фото»“Суварга барихаар сургууль барь”: Бат-Өлзий сумын 1-р баг шинэ бага сургуультай болжээ
Фото

“Суварга барихаар сургууль барь”: Бат-Өлзий сумын 1-р баг шинэ бага сургуультай болжээ

coolBy cool08/29/2018Сэтгэгдэл байхгүй4 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумыг Улаан цутгалан, Орхоны хөндийгөөр монголчууд бүгд мэднэ. Харин байгалийн үзэсгэлэн цогцолсон энэ газраас холгүйхэн 1978 онд баригдсан, навсгар дүнзэн байшинд хүүхдүүд суралцан, эрдэм номын их далайд гарах аяллаа эхлүүлдэг гэдгийг төдий л мэдэхгүй.

Л.Баяндорж гэх залуу жуулчдыг дагуулан Орхоны хөндий, Улаан цутгалангаар аялуулдаг байна. Ийнхүү аялж явахдаа Орхон бага сургуультай анх танилцаж “засвар хийлгэх юмсан даа” гэх нууцхан бодол тээжээ. Зарим хичээлийн жилд үзэг, бал зэрэг бага сагахан бэлгийг хүүхдүүдэд аваачиж өгөх ч өнөөх л “сургуулийг нь засаад өгчих юмсан” гэх бодол нь хэвээр л байв.

Харин энэ жилээс Бат-Өлзий сумын 1-р багийн хүүхдүүд цоо шинэхэн бага сургуульдаа хичээлээ эхлүүлж, дотуур байрандаа байрлах аз тохиожээ.

Шинэ сургууль

Түүгээр ч үл барам Монгол Улсын хэмжээнд багийн сургууль анх удаа халуун устай байгуулагдсан нь энэ. 2018 оны наймдугаар сарын 22-ны өдөр “Care For Mongolia” төслийг амжилттай гүйцэтгэн, Бат-Өлзий сумын 1-р багт бага сургуулийг нь хүлээлгэн өгсөн Л.Баяндоржоос бид зарим зүйлийг асууж тодруулсан юм.

Л.Баяндорж-Та энэ нутгийн хүн үү?

-Үгүй дээ, би Сэлэнгэ аймгийн уугуул, Улаанбаатарт амьдардаг.

-Энэ багт бага сургууль барих бодол яагаад төрсөн юм бэ?

-Би аялал жуулчлалын салбарт сүүлийн арав гаруй жил ажиллаж байна. 2006 онд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сум, Орхоны хөндий Улаан цутгалан гэх газрыг анх үзээд их таалагдсан. Тэнд Д.Ганболд гэх найзтайгаа анх танилцаж байлаа. Яагаад ч юм сэтгэлд дотно нутаг. 2013 онд Улаан цутгалангаас 2 км-ийн зайд байдаг тэр сумд очиж үзсэн. “Аялал жуулчлал их хөгжсөн, олон жуулчин очдог газар байтал яагаад ийм сургууль байгаа юм бол” гэж анх сэтгэл эмзэглэн бодож байлаа. Өнгөрсөн жил наймдугаар сард Швейцарь улсаас ноён Р. Франсуагийн гэр бүл ирж аялсан. Тэгээд “танай эх орон их сайхан юм. Бид ямар нэгэн зүйлийг танай улсад хийж өгмөөр байна” гэхэд нь би бодож явсан мөрөөдлөө хэлсэн.  Тэр гэр бүлд миний мөрөөдөл таалагдаж Орхон бага сургуулийг шинэчлэн барих мөрөөдлийн минь эхлэл тавигдсан юм. Ноён Франсуа болон түүний гэргий Каролин төслийг бүрэн дэмжиж бид “Care For Mongolia” төслийг хэрэгжүүллээ.

Сургуулийн нээлтийн үеэр Л.Баяндорж болон ноён Р. Франсуагийн гэр бүл: Наймдугаар сарын 22

Нутгийнхан ноён Франсуад монгол түмний дээдэлдэг хурдан адуу бэлэглэжээ

Зүүн гар талаас: Л.Баяндорж, түүний найз Д.Ганболдын ээж, ноён Франсуа түүний гэр бүл

Төслийг санаачлагч Л.Баяндоржид мөн адуу бэлэглэжээ.

Багийн хүүхдүүд сургуулийн нээлтийн үеэр

“Care for Mongolia” төслийг санхүүжүүлэгчид, тэдний гэр бүлийнхэн

-Орон нутгийн удирдлага төслийг хэрхэн хүлээн авсан бэ?

-2017 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр Бат-Өлзий сумын ЕБС-ийн захирал Н.Орхонтуултай уулзаж төслөө танилцуулснаар ажил маань албан ёсоор эхэлсэн. Т.Жамъянжав даргатай Сумын ЗДТГ бидэнтэй хамтран ажиллах саналыг талархалтайгаар дэмжин сургуулийг бүтээхэд шаардагдах модон материалыг бэлтгэж өгөхөөр шийдвэрлэсэн нь туйлын таатай мэдээ байлаа. Учир нь бид тэр хэмнэсэн мөнгөөрөө сургуулийнхаа дотор талыг бүрэн тохижуулах боломжийг бүрдүүлсэн юм.

-Төсөл нь ямар өртгөөр, хэдий хэмжээний барилгыг босгож чадсан бэ?

-Бага сургууль, дотуур байрны хамт 130 сая төгрөг зарцуулсан. Халуун, хүйтэн хэрэглээний ус ашиглалтыг бүрэн шийдвэрлэсэн. Энэ нь Монгол Улсын хэмжээнд багийн сургууль анх удаа халуун, хүйтэн устай болж байгаа нь юм билээ.

Ариун цэврийн өрөө Орчин үеийн тавилга хэрэгслээр ханган тохижуулсан, сургалтын 3 өрөө, дотуур байрны 2 өрөө, хүүхэд хөгжлийн өрөө, гал тогоо, ариун цэврийн өрөөнөөс бүрдэнэ.

Анги Сургуулийн байшин нь 16х14 м2 талбайтай. Харин дотуур байранд нь эрэгтэй, эмэгтэй хүүхдүүд тус тусдаа байрлаж, нийт 16 хүүхэд амьдрах боломжтой.
​ 

Дотуур байрны хэсэг

Гал тогооны өрөө бүрэн тавилгатай учир хүүхдүүдэд хоол, цай хийж өгч болно.

Гал тогооны өрөө Хүүхэд хөгжлийн өрөөтэй. Ном, тоглоом, компьютер гээд хүүхэд хөгжих боломжийг нь хангаж өгөхийг зорьсон.

Л.Баяндорж ийнхүү ярьсан юм.

Монгол Улсад анхны бага сургууль байгуулагдсаны 100 жилийн ой энэ 2018 онд тохиож байна. Монгол гэрт анх байгуулагдаж байсан бага сургуулийн түүхт ойд ийм сайхан бэлэг өгсөн Л.Баяндоржид баярлалаа. “Суварга барихаар сургууль барь” гэж АУЗ Б.Лхагвасүрэн гуай хэлсэн байдаг.

Сургууль нь өөрөө суварга шиг эрхэм зүйл учраас эрдмийн өргөө болсон олон сайхан суварга бүтэх болтугай.

Эх сурвалж: http://news.gogo.mn/r/229642

гэгээлэг мэдээ
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Хэрэгждэггүй дахин төлөвлөлтөөс болж иргэд халаалтгүй, усгүй, цахилгаангүй балгас шиг байранд амьдарч байна

05/30/2025

Троллын хуулиар “туг тахигдсан” Н.Учрал ууртай байна

05/30/2025

Н.Учрал санаатайгаар Ерөнхийлөгчийг эсэргүүцэж эхлэв үү

05/29/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Хэрэгждэггүй дахин төлөвлөлтөөс болж иргэд халаалтгүй, усгүй, цахилгаангүй балгас шиг байранд амьдарч байна

05/30/2025

Гавьяат эмч П.Батчулууны гомдлыг зургаадугаар сарын 4-нд хэлэлцэнэ

05/30/2025

“Тамгагүй төр“ жүжигт МУГЖ У.Уранчимэгийн бүтээсэн дүрийг жүжигчин Б.Одончимэг тайзнаа амилуулна

05/30/2025

Троллын хуулиар “туг тахигдсан” Н.Учрал ууртай байна

05/30/2025

Н.Учрал санаатайгаар Ерөнхийлөгчийг эсэргүүцэж эхлэв үү

05/29/2025

УИХ-ын Д.Амарбаясгалан “Огцрох амархан” жагсаалын төлөөлөгчидтэй 16:30 цагт хүлээн авч уулзана

05/29/2025

У.Хүрэлсүх: Миний бие Ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаандаа Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг дэмжихгүй

05/29/2025

У.Хүрэлсүхийг “долоовол” сайдын суудалд батаараа суухын жишээ Н.Учрал

05/28/2025

14-17 насны 3 хүүхэд нийлж нэгэн иргэний амийг хөнөөсөн хэрэг гарчээ

05/28/2025

Д.Батбаяр,Т.Баясгалан нарын хэргийг давж залдах шатны шүүхээр хэлэлцэнэ

05/27/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.