Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»нийтлэлчид»Ёс бус үгтэй үлгэрээр хүмүүжиж буй “Зөв монгол хүүхэд”
нийтлэлчид

Ёс бус үгтэй үлгэрээр хүмүүжиж буй “Зөв монгол хүүхэд”

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ08/18/2020Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Ёс бус үгтэй үлгэрээр хүмүүжиж буй “Зөв монгол хүүхэд”

Аж байдлын, домгийн, сургаальт гээд олон янзын ардын үлгэр бий. Гэвч сүүлийн үед ёс бус үгтэй үлгэр домог шинээр төрөн гарсан бололтой.

Жишээлбэл, сургуулийн өмнөх боловсролын нэгэн үлгэрийн номонд “Өө муу сэгсийсэн гөлөг чинь замаа харж явахад яадаг юм бэ” гэсэн өгүүлбэр байх аж. Хэдийгээр анхлан уншигчдад инээдтэй мэт санагдав ч, үр дагавар нь эмгэнэлтэй. ХХI зуунд өсч өндийж буй балчир үрс минь үлгэр уншуулж байхдаа ч, ёс бус үгийг суралцах болох нээ.

Магадгүй бид Уолт Диснейн шидэт үлгэрүүдийг үзсэнээр зарим нэг монгол ардын үлгэрүүд хэтэрхий харгис санагдах болсон байж магадгүй. Гэвч уг ном зохиолыг бичиж, хэвлүүлж буй хүн гудамжны үг хэллэгээр ирээдүйн иргэдээ өсгөх нь өрөөсгөл биз ээ.

Ийм ёс бус үг хэллэгтэй үлгэр хүүхдүүдэд ач холбогдлоо өгөхгүй харин ч эсрэгээрээ буруу мэдлэг өгөх гарын авлага болж хувираад байна.

Түүнчлэн, монгол хэлний сурах бичигт Монгол Улсын тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг төрийн далбааны соёмбоны дээд хэсэгт таван хошуу нэмж байрлуулжээ. Мөн соёмбоны арга билэг нь буруу байрлалтай байх жишээтэй. Энэ алдаа бусдын бухимдлыг тун их төрүүлж байгаа.

Гэтэл БШУЯ-ны мэргэжилтэн уг асуудлыг өөрсдөөсөө түлхэж хэвлэлийн компанийн эх бэлтгэсэн хүний буруу мэтээр тайлбарлаж суух. Төрийн далбаагаа танихгүй сургуулиа төгсч байгаа дунд сургуулийнхан ямар мэргэжилтэн болох бол.

БШУЯ-наас сүүлийн жилүүдэд “Зөв монгол хүүхэд” хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Үүний хамгийн их өөрчлөлт бол хүүхдийн үлгэрийн ном, сурах бичгийн шинэчлэлт юм.

Ном сурах бичиг өөрчиллөө гээд “Зөв монгол хүүхэд” болж төлөвшөөд байгаа нь хаанаа юм бол.

Эцэст нь хэлэхэд, хүүхдийн ном, сурах бичгийг шалгаруулалтгүйгээр тендэрт тэнцсэн хэвлэлийн компаниуд боловсролын бодлого, тусгаар тогтнолын бэлгэ тэмдгээр “тоглох” боллоо.

Онцлох сонин хачин хөндөх сэдэв
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.