Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

    07/22/2026

    Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

    07/22/2026

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Мэдээ»Хотын дарга цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажлын явцыг шалгаж, үүрэг чиглэл өглөө
Мэдээ

Хотын дарга цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажлын явцыг шалгаж, үүрэг чиглэл өглөө

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ08/20/2020Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хотын дарга цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажлын явцыг шалгаж, үүрэг чиглэл өглөө

Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан болон холбогдох албаныхан өнөөдөр нийслэл хотод хийгдэж буй тохижилтын ажлын явцыг шалгалаа. Юун түрүүнд Блю Скай зочид буудлын зүүн талд хийгдэж буй цэцэрлэгт хүрээлэнд очлоо. Нийтийн эзэмшлийн нийт 1250 метр.кв талбайд ногоон байгууламж бүхий тохижилтын ажил хийгдэж дууссан бөгөөд Улсын филармоний хөшөөг байрлуулснаар бүрэн дуусах юм байна. Улсын комисс өнгөрсөн даваа гарагт ажилласан гэдгийг нийслэлийн Хот, тохижилтын газрын дарга Г.Эрдэнэбаяр хэлэв.

“Зогсоолын бордюрыг хамгаалж хязгаарлалт тавих шаардлагатай, үүнд анхаарч ажиллах хэрэгтэй. Цаашид цэцэрлэгт хүрээлэнг цэвэр байлгах, арчлалт, хамгаалалтын ажлыг авч явах шаардлагатай” хэмээн нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч онцлон хэлсэн юм.

Чойжин ламын сүм музейн хоёр талаар явган хүний зам хийх чиглэл өгөв

Дараа нь Чойжин ламын сүм музейн тохижилтыг шалган ажиллалаа. Чойжин ламын сүм музей нь 1904-1908 оны хооронд баригдсан Манжийн хааны зарлигтай сүм юм. Энэхүү музейд Монгол төрөө хамгаалж сахиус буулгаж байсан учир хэлмэгдүүлэлтийн үед хөндөгдөөгүй байна. Музейн утга учир, түүхэн онцлогийг олон нийтэд харуулах нь чухал юм. Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан хэлэхдээ “Олон зуун жилийн түүхийн үнэ цэнийг мэддэг, хадгалдаг, өв соёл, урлагаа түгээдэг байх учиртай. Иймдээ ч жуулчид төдийгүй монголчуудын хувьд өндөр, шилэн барилгыг үзэх нь сонин биш. Харин илүүтэй Монгол Улсын түүх, соёл, өв уламжлалыг сонирхож, судалж үздэг болсон. Хотын иргэд түүхээ мэддэг, үнэ цэнээр нь бахархдаг, түүгээрээ ялгардаг байх хэрэгтэй. Энэ чиглэлээр ажиллаж байгаа үйл хэргийг дэмжиж ажиллана” хэмээж байв.

Мөн энэ үеэр Чойжин ламын сүм музейн хоёр талын авто зам нь музейн хамгаалалтын бүсэд ордог хэдий ч өнөөдрийн нөхцөл байдалд авто зогсоол болчихоод байгаа юм. Уг асуудлыг музейн удирдлагууд Хотын даргад тавьсны дагуу газар дээр нь ажиллалаа. Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга “Урлагийн зөвлөл, Чойжин ламын сүм музейн удирдлагуудын тавьсан хүсэлтийн дагуу Ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Замын тохижилтын ажлын зураг төслийг баталж гаргасан. Төсөлд тусгаснаар цаашид автомашингүй гудамж болгож, явган болон дугуйн замыг хийж өгч, иргэдийг ая тухтай орчныг бүрдүүлнэ. НИТХ-аар цагийн хязгаар тогтоох тогтоол мөн гарсан. Сүмийн хоёр талаар байгаа авто замын хөдөлгөөнд эхний ээлжинд өглөөний 08 цагаас оройн 18 цаг хүртэл цагийн хязгаарлалт хийхээр төлөвлөжээ. Одоо байгаа авто зогсоолыг явган, дугуйн зам болгон тохижуулах юм” гэлээ. Хотын дарга Ажлын хэсгийн мэдээллийг нягталж, танилцуулах үүргийг холбогдох албаныханд өглөө.

Богд хааны ордон музейн тохижилтын ажил 95 хувьтай байна

Богд хааны ордон музейн орчимд түүх, соёлын дурсгалт цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлын явцыг Хотын дарга болон холбогдох албаныхан шалгав. Богд хааны ордон музейн дэргэдэх нийт 1.4 га, 8600 метр.кв ногоон байгууламж бүхий талбайг тохижуулах ажлын явц 95 хувьтай байна.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны тохижилтын ажил хариуцсан мэргэжилтэн Г.Билгүүн “120 мянгатын уулзвараас тус цэцэрлэгт хүрээлэн рүү борооны ус ихээр орж ирдэг байсныг Богдын музейн урд хэсгээс эхлэн ус зайлуулах шугамыг холбож, худаг руу гаргаж өгсөн. Уг худаг усыг Дунд гол руу зайлуулах байдлаар асуудлыг шийдвэрлээд байна. Одоогоор 200 метр ногоон байгууламж, мөн гэрэлтүүлгийн ажил үлдээд байна. Энэ сарын 20-ны дотор тохижилтын ажлыг хийж дуусгахаар төлөвлөн ажиллаж байгаа” гэв.

Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Богд хааны музейг үзээд гарч ирсэн хүүхэд, залуус, иргэд, жуулчид талбай дээрх түүхэн олдворуудыг үзэж сонирхох боломжтой болж байна. Энэ сайхан бүтээлүүдийг ирээдүй хойч үеийнхэндээ хүлээлгэж өгөх хэрэгтэй. Богд хааны 150 жилийн ойд зориулсан энэхүү цэцэрлэгт хүрээлэнг бий болгож байгаа та бүхэнд талархаж байна. Цаашид хийж бүтээсэн тохижилт, хөшөө дурсгалыг арчилж, хамгаалах, хяналт тавьж камержуулахад анхаарах хэрэгтэй” гэдгийг холбогдох албаныханд хэллээ.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

 

НЗДТГ
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.