Монгол косплэйчин охин Юка
Косплэйчин охин Юка буюу Батчимэг инстграмм дээр өсвөр насныхны жинхэнэ од. Тэрээр зургаан жилийн өмнөөс косплэй хийж эхэлжээ.

Косплэй гэсэн үг болохыг юуны түрүүн товч тайлбарлах нь зүй болов уу. Англиар сosplay буюу costume play гэсэн үгний товчлол болох косплей гэдэг нь зохиомол бүтээлээс төрсөн санаа эсвэл тодорхой дүрийг илэрхийлэх хувцас хэрэглэлийг өмсөж оролцох үйл ажиллагааг хэлдэг байна.
Манга, анимэ, комик ном, видео тоглоом, кино зэрэг дурын эх сурвалжаас санаагаа авдаг косплейруудад цахим ертөнц олон нийтийн сүлжээ бий болгох, косплей үйл явдлуудад төвлөрсөн вэбсайтууд ажиллуулах, косплейрууд хоорондоо харилцаж, гэрэл зураг, мэдээ, ерөнхий мэдээллээ хуваалцах боломжийг олгосон юм.

1990-ээд оноос хобби маягаар косплейг зохион байгуулах хүмүүсийн тоо хурдацтай өссөөр түгээмэл соёлын нэг тал болтлоо хөгжиж чаджээ. Түүнчлэн Ази, нэн ялангуяа Японы гудамжны загварт ихээхэн нөлөө үзүүлж чадсан байна.


