Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Хэрэгждэггүй дахин төлөвлөлтөөс болж иргэд халаалтгүй, усгүй, цахилгаангүй балгас шиг байранд амьдарч байна

    05/30/2025

    Гавьяат эмч П.Батчулууны гомдлыг зургаадугаар сарын 4-нд хэлэлцэнэ

    05/30/2025

    “Тамгагүй төр“ жүжигт МУГЖ У.Уранчимэгийн бүтээсэн дүрийг жүжигчин Б.Одончимэг тайзнаа амилуулна

    05/30/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»ГБХЗХГ:Монголбанктай хамтран Залуучуудад санхүүгийн боловсрол олгох чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
Мэдээ

ГБХЗХГ:Монголбанктай хамтран Залуучуудад санхүүгийн боловсрол олгох чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

coolBy cool09/04/2020Updated:09/04/2020Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Монгол Улсын санхүүгийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх зорилтын хүрээнд Монголбанк төрийн бусад байгууллагуудтай хамтран “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг 2016 онд батлан, хэрэгжүүлж байгаа.

Тус хөтөлбөр нь хүүхэд, залуус санхүүгийн зах зээлд ухаалгаар оролцох оролцоог нэмэгдүүлэх, оновчтой шийдвэр гаргалтыг дээшлүүлэх зорилготой билээ.

Тэгвэл өнөөдөр Гэр бүл, хүүхэд, залуучуудыг хөгжлийн газар энэхүү хөтөлбөрийн хүрээнд Монголбанктай хамтран залууст санхүүгийн боловсрол олгох зорилтот үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр санамж бичигт гарын үсэг зурлаа.

Уг арга хэмжээнд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга М.Энх-Амар, Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван нар оролцлоо .

Уг санамж бичгийн хүрээнд хувь хүний санхүүгийн боловсрол олгох амьдрах ухааны хөтөлбөрийг хамтран боловсруулах, санхүүгийн сургагч багш нарыг бэлтгэх, олон талт сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулах, санхүүгийн мэдлэг олгох гарын авлага,  багшийн ном, сургалт явуулахад ашиглагдах материал, видео хичээл болон бусад цаг үеийн хэрэглэгдэхүүнийг боловсруулж, түгээх зэрэг ажлууд хийгдэх юм.

Энэ үеэр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга М.Энх-Амар “Монгол Улс түүхэндээ анх удаа 15-34 насны залуучуудын хөгжил оролцоог дэмжих хуультай болж, мөн зөвхөн залуучуудын талаарх мэдээллийн санг би болгох эрх зүйн орчинг бүрдүүлж, түүнийг хөтлөх журам, арга зүй аргачлалтай болж, монгол улсад анх удаа залуучуудын сайн дурын ажлыг хөгжүүлэх талаар төрөөс анхаарч сайн дурын ажлыг бүртгэж баталгаажулах журам, залуучуудын уран бүтээл сонгон шалгаруудах журам, оюутан залуучуудын цагийн ажлын журам, залуучуудын хөгжлийн үндэсний хөтөлбөр зэргийг батлан гаргаж хэрэгжүүлээд байна. Залуучуудыг хөгжлийн төвийн үйл ажиллагааг илүү хүртээмжтэй, үр дүнтэй хүргэх залууст амьдрах ухааны боловсрол олгох чиглэлээр манай хоёр байгууллага санамж бичиг үйлдэн хамтран ажиллах болсонд баяртай байна”  гэв

Харин Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван “Монголбанк Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх үндэсний хөтөлбөрийг 2016 онд батласан. Бид тус хөтөлбөррийн хүрээнд сургуулийн насанд, залуу үе, хөдөө орон нутгийн иргэд болон олон нийтийн мэдээллийн хэрэгсэлээр дамжуулан санхүүгийн мэдлэг олгох ажлыг төрийн болон мэргэжлийн байгууллагуудтай хамтран гүйцэтгэж ирсэн. Өнөөдөр бид хөтөлбөрийн чиглэл болох Залууст санхүүгийн боловсрол олгох ажлын хүрээнд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай санамж бичиг байгуулж байна” гэлээ.

Талуудын хамтын ажиллагааны үр дүнд залуусын санхүүгийн мэдлэгийг дээшлүүлснээр тэдний санхүүгийн зохистой шийдвэр гаргах чадварыг хөгжлүүлэх, хуримтлал болон санхүүгийн хөрөнгө оруулалт хийх мэдлэг, чадварыг дэмжих шинэ боломж бүрдэх аж.

ГБХЗХГ
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Хэрэгждэггүй дахин төлөвлөлтөөс болж иргэд халаалтгүй, усгүй, цахилгаангүй балгас шиг байранд амьдарч байна

05/30/2025

Гавьяат эмч П.Батчулууны гомдлыг зургаадугаар сарын 4-нд хэлэлцэнэ

05/30/2025

Троллын хуулиар “туг тахигдсан” Н.Учрал ууртай байна

05/30/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Хэрэгждэггүй дахин төлөвлөлтөөс болж иргэд халаалтгүй, усгүй, цахилгаангүй балгас шиг байранд амьдарч байна

05/30/2025

Гавьяат эмч П.Батчулууны гомдлыг зургаадугаар сарын 4-нд хэлэлцэнэ

05/30/2025

“Тамгагүй төр“ жүжигт МУГЖ У.Уранчимэгийн бүтээсэн дүрийг жүжигчин Б.Одончимэг тайзнаа амилуулна

05/30/2025

Троллын хуулиар “туг тахигдсан” Н.Учрал ууртай байна

05/30/2025

Н.Учрал санаатайгаар Ерөнхийлөгчийг эсэргүүцэж эхлэв үү

05/29/2025

УИХ-ын Д.Амарбаясгалан “Огцрох амархан” жагсаалын төлөөлөгчидтэй 16:30 цагт хүлээн авч уулзана

05/29/2025

У.Хүрэлсүх: Миний бие Ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаандаа Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг дэмжихгүй

05/29/2025

У.Хүрэлсүхийг “долоовол” сайдын суудалд батаараа суухын жишээ Н.Учрал

05/28/2025

14-17 насны 3 хүүхэд нийлж нэгэн иргэний амийг хөнөөсөн хэрэг гарчээ

05/28/2025

Д.Батбаяр,Т.Баясгалан нарын хэргийг давж залдах шатны шүүхээр хэлэлцэнэ

05/27/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.