Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Мэдээ»Урьдчилан сэргийлэх үзлэгт одоогийн байдлаар 2014 иргэн хамрагдаад байна
Мэдээ

Урьдчилан сэргийлэх үзлэгт одоогийн байдлаар 2014 иргэн хамрагдаад байна

coolНийтэлсэн: cool09/14/2020Шинэчилсэн:09/16/2020Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Даваа гараг бүрийн 11:00 цагаас хуралддаг Орхон аймгийн Засаг даргын шуурхай хуралдаан боллоо.

Хуралдааныг Орхон аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал, Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч А.Түвшинжаргал нар удирдан явуулж, зарим алба хэлтсийн дарга нар мэдээлэл хийлээ.

Шинэ төрлийн коронавирусээс урьдчилан сэргийлэх чиглэлээр аймгийн Засаг даргын “Урьдчилан сэргийлэх талаар анхааруулга хүргүүлэх тухай” үүргийг Баян-Өндөр, Жаргалант сумдын ЗДТГ-аар дамжуулан хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагуудад хүргүүлжээ.

Нийт томуу томуу төст өвчний 96,6 хувийг 15 хүртэлх насны хүүхэд эзэлж байгаа бөгөөд үүний 91,3 хувь нь 0-4 насны хүүхэд  байна.

Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын санаачилгаар аймгийн Эрүүл мэндийн газар, Баян-Өндөр сум хамтран иргэдийн дунд урьдчилан сэргийлэх үзлэгийг энэ есдүгээр сарын 7-24-ийг хүртэл зохион байгуулж байна.

Өрхийн эрүүл мэндийн төвүүдийг  түшиглэн  зохион байгуулж буй урьдчилан сэргийлэх үзлэгт дотор, мэдрэл, зүрх судас, нүд, чих хамар хоолой, халдварт өвчний эрт илрүүлэг  үзлэг, ЭХО, эмэгтэйчүүд, халдварт бус өвчлөлийн эрсдэлт  хүчин зүйлийн үнэлгээ гэсэн  9 чиглэлээр үзлэг шинжилгээ хийгдэж байна. Өнөөдрийн байдлаар Нийцэл, Анхны Оч, Үйлс Бадрах өрхийн эрүүл мэндийн төвүүдэд нийт 2014 иргэн хамрагджээ.

Түүнчлэн “Цахилгаан Дамжуулах Үндэсний Сүлжээ” ТӨХК-иас Дэнж багийн 35 киловатын  агаарын шугамын их засварын ажил хийгдэх тул өнөөдөр /9-р сарын 14/ өглөө 09:00 цагаас 17:00 цаг хүртэл гэр хорооллуудад хэсэгчилсэн цахилгаан тасрахыг албаны хүн мэдээллээ.

Хуралдааны төгсгөлд Орхон аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал, А.Түвшинжаргал нар өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэх, хөнгөлөлттэй жороор олгодог эмийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг иргэдэд хүргэх, хөрөнгө оруулалтын ажлуудад хяналт шалгалтыг тогтмол хийх үүрэг даалгавар өглөө.

Мэдээллийн төв

Орхон ЗДТГ
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.