Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, Төрийн дээд цол, одон медаль гардууллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Маск” продакшны жүжигчин Ж.Мөнхсайханд гавьяат жүжигчин цол олгов.
“Маск” продакшны авьяаслаг жүжигчин СТА Ж.Мөнхсайхан нь 1972 оны арваннэгдүгээр сарын 27-нд Говь-Алтай аймагт төрсөн. Авьяаслаг жүжигчин тэрбээр СУИС-ийн драмын анги төгссөн бөгөөд олонд хүлээн зөвшөөрөгдсөн Соёлын тэргүүний ажилтнуудын нэг юм. “Өнгөт инээд” хамтлагт ажиллаж байсан Жүжигчин Ж.Мөнхсайхан өдгөө “Маск” продакшнд ажиллаж буй билээ.
Түүнийг хошин урлагийнхан төдийгүй найз нөхөд нь нэрийг нь товчлоод “MC” гэж дуудаг. Тэрбээр тайзны уран бүтээлд хөдөөний хүү болоод эмээгийн дүрийг хамгийн чадварлаг гаргадаг жүжигчин юм.
Ийнхүү “Маск” продакшн гурван гавьяаттай боллоо
1 сэтгэгдэл
Аглуу илүүшдээ????????