Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Мэдээ»Цөмийн болон цацрагийн хяналтын улсын байцаагчдын сургалт зохион байгуулагдаж байна
Мэдээ

Цөмийн болон цацрагийн хяналтын улсын байцаагчдын сургалт зохион байгуулагдаж байна

coolНийтэлсэн: cool10/08/2020Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Мэргэжлийн хяналтын байгууллагын 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу аймаг, нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын цөмийн болон цацрагийн хяналтын улсын байцаагчид, цацрагийн хяналтын лабораторийн шинжээчдэд зориулсан “Цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын хяналт шалгалтыг бэхжүүлэх нь” сэдэвт улсын байцаагчдын нэгдсэн  сургалт хоёр дахь өдрөө зохион байгуулагдаж байна.

МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат сургалтыг нээж хэлсэн үгэндээ “Уг сургалт нь мэргэжлийн хяналтын байгууллагын бүтэц тогтолцоо, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, салбарын нийгмийн үнэлэмжийг дээшлүүлэх зорилтыг бүх шатанд дэвшүүлэн ажиллаж буй цаг үетэй давхцаж байгаагаараа, технологийн дэвшил, хөгжил, дижитал шилжилттэй холбоотойгоор улсын байцаагчдыг чадавхжуулах асуудал чухал байгаа”-г онцлон тэмдэглэлээ.

Эхний өдрийн сургалт хэлэлцүүлгээр салбарын бодлого зохицуулалт, хяналт шалгалтын талаар МХЕГ, Цөмийн энергийн комиссын ажлын албанаас бэлтгэсэн илтгэлүүд чухал ач холбогдолтой байсан бол “Анд Глобал” компанийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал В.Баярсайхан, МХЕГ-ын Эрсдлийн удирдлагын хэлтсийн дарга Д.Түмэндэмбэрэл нарын хувь хүний нийгмийн оролцоо, өөрийгөө хөгжүүлэх,  сэтгэлгээ, хандлагыг нь өөрчлөх, дижитал шилжилтэд шаардлагатай дээрх хүчин зүйлс, шилжилт өөрчлөлтийг хийх зайлшгүй шаардлагаын талаар тавьсан мэдээллүүд сонирхолтой, шинэлэг байв. Цацрагийн хяналтын салбарт төрийн цахим хэрэглээг нэмэгдүүлэх, цацрагийн хяналтын мэдээллийн сан /Regulatory Authority Information System/-ийн бүрдүүлэлтийн талаар МХЕГ-ын улсын байцаагч Г.Долгормаа, Н.Тулга нар мэдээлэл хүргэлээ.

Мөн Цөмийн энергийн комиссын Ажлын алба, Хавдар судлал үндэсний төв, Эмчилгээ оношилгооны төв болон  Төрийн өмчит “Мон-Атом” ХХК-иас цацраг идэвхит ашигт малтмалын талаар төрөөс баримтлах бодлого, өнөөгийн нөхцөл байдал, сүүлийн үеийн технологийг ашиглан цөмийн анагаах ухааны тасгийн шилдэг туршлагыг бий болгох нь, хавдрын эмчилгээнд шугаман хурдасгуур ашиглах талаар илтгэл тавьж, хэлэлцүүлэгт оролцлоо.Өнөөдөр сургалт, хэлэлцүүлэг эрх зүйн зохицуулалт, төрийн албан хаагчийн  ёс зүйн чиг хандлага, дотоод хяналт шалгалт, гадаад орчин, хүн амын шарлагын хяналт, Улаанбаатар хотын цацрагийн хяналт, хил, гааль, нисэхийн аюулгүй байдлын салбарт ашиглаж буй цацрагийн хяналтын үүсгүүрийн цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын хяналт шалгалт, цацрагийн хяналтын лабораторийн үйл ажиллагаа, цацрагийн ослын бэлэн байдал гэсэн сэдвүүдээр үргэлжилнэ.

МХЕГ
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.