Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Мэдээ»Салхитын мөнгөний ордтой холбоотой шүүгч нарын хэргийг Улсын дээд шүүх хэлэлцэнэ
Мэдээ

Салхитын мөнгөний ордтой холбоотой шүүгч нарын хэргийг Улсын дээд шүүх хэлэлцэнэ

coolНийтэлсэн: cool10/16/2020Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Өнөөдөр Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхим хэд хэдэн хэргийг хянан хэлэлцэнэ. Эдгээр хэргүүдээс хамгийн их анхаарал татаж байгаа хэрэг нь Салхитын мөнгөний ордтой холбоотой хэрэг юм.

Тодруулбал, Ш.Мөнгөншагай, Г.Жаргалан, Г.Алтан-Очир, Б.Цолмонбаатар, Э.Халиунбаяр, С.Оюунбат, Д.Цолмон, Ч.Амгаланбаяр, Г.Цагаанцоож, Ш.Энхтөр, Н.Уранчимэг, М.Цэндсүрэн, Ж.Цэцэгээ нарт холбогдох 29 хавтас хэргийг шүүгдэгч Н.Уранчимэг, түүний өмгөөлөгч А.Зоригтбаатар, Н.Мандах, Э.Нарангарав, шүүгдэгч Ш.Мөнгөншагайгийн өмгөөлөгч Д.Наранбулаг, шүүгдэгч Э.Халиунбаярын өмгөөлөгч Г.Должинсүрэн, Ж.Гантулга, Д.Батбаяр, шүүгдэгч Б.Цолмонбаатарын өмгөөлөгч Б.Баясгалан, шүүгдэгч С.Оюунбатын өмгөөлөгч О.Баясгалан, шүүгдэгч Г.Алтан-Очир, түүний өмгөөлөгч Д.Баттөмөр, шүүгдэгч Г.Жаргалан, түүний өмгөөлөгч Ж.Болдбаатар нарын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэнэ.
Шүүгдэгч нарын хувьд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 319 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 974 дүгээр магадлалаар тус тус ял сонссон юм. Тодруулбал, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Ш.Мөнгөншагайг өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад хээл хахууль өгсөн гэм буруутайд тооцсон. Г.Жаргаланг мөн адил зорилгоор хээл, хахууль өгсөн, Г.Алтан-Очирыг хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс хийх ёсгүй үйлдлийг хийхийн тулд бусдаас хахууль авсан гэмт хэрэг үйлдсэнд тооцсон. Мөн Б.Цолмонбаатарыг хээл хахууль өгсөн, авсан, Э.Халиунбаярыг бусдад хээл хахууль өгсөн, Н.Уранчимэгийг хээл хахууль өгсөн гэм буруутайд тус тус тооцож 2-5 жил хүртлэх хугацаагаар хорих ялаар шийтгэсэн.

Түүнчлэн Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Цолмон, Г.Цагаанцоож нарыг энэ хэрэгт холбогдуулан шалгасан. Шүүх хавтаст хэргийн хүрээнд буюу прокуророос ирүүлсэн хэргийн хэмжээнд хянан хэлэлцээд эдгээр шүүгч нарын хээл хахууль авсан хэргийг нотлох баримтаар тогтоож чадаагүй байна гэж үзсэн учраас цагаатган шийдвэрлэсэнюм. Энэ хэрэгт Цэндсүрэн, Амгаланбаяр гэдэг хүмүүсийг холбогдуулан шалгасан. Шүүгдэгч Амгаланбаярыг албан тушаалтны нэр барьсан, Цэндсүрэнг хахууль өгөхөд зуучилсан гэж тооцон, гэмт буруутайд тооцож шийдвэрлэсэн. Дээрээс нь энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 1,425,200 ам.долларыг улсын орлого болгон шийдвэрлэлээ. Нэмж хэлэхэд уг хэрэгтэй холбоотой мөнгийг хурааж буй бичлэг сошиалд тавигдсан байсан. 2018 оны есдүгээр сарын 14-ний өдөр энэ хэрэгт холбогдсон шүүгдэгч Ш.Мөнгөншагайгийн хөлсөлж байсан 220К гэдэг байрны 305 тоотоос 1.2 сая орчим ам.долларыг гүйцэтгэх ажиллагааны шугамаар хурааж авч байгааг харуулсан. Энэ бичлэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдээгүй нотлох баримт. Өөрөөр хэлбэл 27-28 хавтас хэрэгт тэр бичлэг ирээгүй. Тэр бичлэг дээр нөхцөл байдлыг хавтаст хэрэгт бичгийн хэлбэрт буулгаад нотлох баримтаар ирүүлсэн байсан. Ингэснээр СХД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Цолмонбаатарт таван жил, Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаярт гурван жил хорих ял оноожээ. Биечлэн эдлэх ялаас гадна гэмт хэрэг үйлдэж олсон гэж үзээд Б.Цолмонбаатараас 60 сая, Г.Алтан-Очироос 50 сая, Н.Уранчимэгээс 35 сая төгрөгийг тус тус гаргуулахаар шийдвэрлэсэн түүхтэй.

Бид энэ хэргийг шүүхээс хэрхэн шийдвэрлэсэн талаар эргэж мэдээлэх болно.

А.Баярмаа

шүүх
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.