Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Казакууд “үндэстэний цөөнх”биш

    06/21/2026

    Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

    06/19/2026

    УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

    06/19/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»А.Урангоо: Хэнд нь алдаа байв гэдэг талаар өөрийн сэтгэгдэлээ бичихийг хүслээ
Папарацци

А.Урангоо: Хэнд нь алдаа байв гэдэг талаар өөрийн сэтгэгдэлээ бичихийг хүслээ

coolBy cool10/20/20201 сэтгэгдэл4 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Энд хэн нэгнийг нь харлуулж эсүүл өмөөрөх гэсэнгүй, шуудхандаа хэлэхэд хүний нөөц болон зуучлалын салбарт ажилладаг бас 2 хүүхэдээ асрагчийн тусламжтай өсгөсөн ээж бас Vlogger хүний зүгээс энэ асуудлуудаас бид юуг суралцаж болохуу, хэнд нь алдаа байв гэдэг талаар өөрийн сэтгэгдэлээ бичихийг хүслээ.


Төвшөө Дөлгөөн 2 маань миний хүндэлж суралцаж дэмжиж явдаг хосууд. Тэд муу эцэг эх биш, бид олон жил бие биенээ дагаж, олон ч үйл ажиллагаанууд дээр цуг оролцож бсан. Хөдөө явсан ч, влогоо хийсэн ч тэд охиноо байнга авч явж өөрсөдөө хардаг сайн ээж аав гэж би дүгнэнэ. Тэд нийгэмд эерэг бүхнийг түгээж жинхэнэ нөлөөлөгчид болж чадсан, тэдэнтэй хамтарч ажиллахыг хүссэн компаниудын тоо асар их болсон бас тэдний нөлөөлөл ч тэр хэрээр өсч, хүрээлэл цар хүрээгээрээ би Монголын номер 1 хосын контент бүтээгчид гэж би ам бардам магтана.

Ууганцэцэг дайчин охин. Тэр хэний ч туслалцаагүй өөртөө байх боломжин дээрээ хамгийн сайнаар хичээсээр “Happy Flowers” компаниа бий болгосон. Төдийгөөс өдийг хүртэл алдсан ч оносон ч бизнесээ тууштай авч явж, компани яаж өсч хөгждөг үү тэр замыг нэгд нэгэнгүй туулаад явж бгаа. Бизнес гэдэг өөрөө яг л хүүхэд өсгөж бгаа мэт үе шаттай. 3настай бизнес 3настай хүүхэд шиг, 10настай явсан бизнес 10настай хүүхэд шиг. Тэр замаараа л хичээгээд явж бгаа компани. Цагийн эрхээр хөгжиж, суралцаж ахиж бдаг business maturity process! Харин ч энэ хэн ч орохоос айдаг салбарт овоо хөөрхөн туршлагатай тууштай компани бол Happy Flowers! Яг энэ үйлчилгээгээр эднийхээс илүү гарах нөөцтөй, туршлагатай, амжилттай кэйсүүдтэй хүүхэд асрагч зуучлах газар байхгүй! Ерөөсөө л Монголд бгаа ААН-р үйл ажиллагаа явуулж бгаа нь л эднийх.

Үйлчилгээний зуучлалын бизнес “үйлчилгээ гардаж үзүүлж бгаа” хүнээс шууд хамааралтай. МУ-н боловсролын системээс авахуулаад, хөдөлмөрийн зах зээл дээр бэлтгэгдэж бгаа хөдөлмөрийн насанд хүрсэн ажиллагсадын нэг ажилд тогтвортой ажиллах магадлал тэдний боловсролын зэрэгтэй шууд хамааралтай. /Хатуу бөгөөд үнэн/. Хүүхэд асрагч хийж бгаа хүн тогтвортой ажиллах магадлал ер нь асар бага. Тийм болохоор Happy Flowers ажил горилохоор ирж бгаа хүмүүстэйгээ тогтвортой ажлын гэрээг цалингаар нь баталгаажуулж журмалдаг байх. Тогтвортой ажиллах журмаа зөрчсөн хүмүүс “цалингаа өгдөггүй” гэх ярианы эзэд.

Нөгөөтэйгүүр компаниуд компанийнхаа маркетинг хийлгэхэдээ бүтээгдэхүүн ч байнуу үйлчилгээ ч байнуу хамгийн сайныгаа “нөлөөлөгчид”-өө явуулдаг. Учир нь нөлөөлөгчид яг тэр сэтгэл зүйгээр маркетинг ажлуудыг хийдэг болохоор. Би Ууганцэцэгт нилээн хэдэн удаа асрагч хайж залгасан, асрагч дээр надад бол туслаагүй ээ үнэндээ /-5 оноо/. Харин гэр цэврэлгээн дээр ирсэн охид хариуцлагатай нь аргагүй цаг хугацаандаа ажлаа хийгэад цүнхээ шалгуулж гарын үсэг зуруулаад үйлчилгээ үзүүлж бсан /+5 оноо/
Дэлхийн хаана ч зуучлалын үйлчилгээ болгон 100% амжилттай зуучлал хийдэггүй. Жишээ нь би энэ салбарт ажилладаг болоод ч тэрүү, компаниас нь илүү үйлчилгээ үзүүлж бгаа хүнийг нь илүү сонгодог. Жишээ нь би гоо сайхны газрын нэрэнд нь биш гоо сайханчын чадварыг зорьж үйлчлүүлдэг. Шүдний эмнэлэгийн нэрийг биш шүдний сайн эмчийг зорьж очдог. Зуучлал дээр ч адилхан, компанид нь биш сайн борлуулагчид нь хандана. Хүүхэд харах үйлчилгээн дээр ч тэр, Ууганцэцэгт биш хүүхдээ харж бгаа хүнийг нь илүү харж сонгох байх.

Vlog хийж influencer байхын нэг гоё юм нь маш их хүн чамтай хамтарч ажиллахыг хүснэ. Хаа явсан газар хүмүүс чамайг таньж, хаа бгаа гоё саналуудад дарагддаг. Тэр хэрээр тэдний зөв болон буруу жижигхэн үйлдэл нийгэмд тэр чигт нөлөөлж чаддаг. Төвшөө Дөлгөөн 2 маань гадаадын өндөр хөгжилтэй сайхан оронд удаан амьдараад олон сайхан үйлчилгээг авч бсан болохоор Happy Flowers-д хэтэрхий их итгэчихсэн юм болуу гэж бодлоо. Хүүхдийг төгс харах асрагч байтугай тогтвортой 1жил харах асрагч УБ хотоос олоход хэцүү.
Дагина гэмтсэн асуудлыг би маш сайн ойлгосон. Энэ бол маш олон эцэг эхчүүдийн сэтгэлийг өвтгөх асуудал. Би тэрсхэн 2 эрэгтэй эмэгтэй хүүхдүүдтэй болохоор ойр зуур жижиг гэмтлийг тоохгүй өнгөрч сурсан, төгс асрагч байтугай би өөрөө харж бхадаа ч анхаарал алдах үе гардаг. Миний хэлэх гээд бгаа зүйл юу вэ гэхээр асуудал 2 талдаа байгаан болуу гэж харж бн. Happy Flowers компани энэ асуудал гарч ирсэнээр үйлчилгээгээ чанаржуулж, үнээ нэмж илүү чанарыг барьж ажиллаасай! Олон хүн байх нь чухал биш, чанартай сайн асрагч нарыг бэлддэг байгаасай. Төвшөө Дөлгөөн 2 маань нийгэмд энэ асуудлыг ил гаргаж ирж чадсанаар энэ үйлчилгээний салбарыг илүү сайн түвшинд хүргэхэд өөрсдийн нөлөөллийг утгаар нь үзүүлж чадсан гээд энэ олон талцалыг дуусгаасай гэж бодож бна. Бусад жив жув мөнгө төгрөг, ингэсэн чинь ингээгүй, тэгж хэлээгүй бла бла яахавээ 2 талд кэйсүүд үүсээд яг чухал шийдвэр нь шүүх дээр гарах биз!

Эцэст нь хэлэхэд,

1. хүүхэд асрагчаа сонгох хамгийн зөв арга бол эмнэлэгийн эмнэл зүйн сувилагч эсүүл цэцэрлэгийн мэргэжлийн багш нарт сайн цалин өгч headhunt хийх!

2. Хамаатнаасаа асрагчаа сонгох.

3. Цалингаас илүү тэр асрагчийн амьдралд нь туслах!

Тэр хүний хүүхдэд нь тусал бас өөрийнх нь мөрөөдөлд тусал. Хүүхэд асрах ажил зүгээр үйлчилгээ байх ёсгүй, энэ бол асрах хайрлах ухааны ажил болохоор чи асрагчаа ч хайрлах ёстой.

ҮХХ-н зуучлалыг тусгай зөвшөөрөлтэй болгож бсанаас энэ хүүхэд харах үйлчилгээгээ тусгай зөвшөөрөлтэй стандарттай болгоход яадаг байнаа манай энэ дээр суусан хэд маань…

шар мэдээ
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

06/19/2026

Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

06/19/2026

А.Хаянхярваа: Бага залуудаа эрдэмд шамдаагүй бол өтөл насандаа хов живээр тархи дүүрдэг

06/18/2026

1 сэтгэгдэл

  1. й on 10/21/2020 18:56

    хэхэ vlog хийгээл сайхан сэтгэлтэй хүн болдог бол гоё л байна хэдхэн удаа уулзчаад ийм бодолтой явдаг хүмүүс олон байдаг нь мэдээж

Сүүлд нэмэгдсэн

Казакууд “үндэстэний цөөнх”биш

06/21/2026

Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

06/19/2026

УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

06/19/2026

Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

06/19/2026

ГЕГ-ын дарга асан Х.Баатар зуурдаар таалал төгслөө

06/19/2026

А.Хаянхярваа: Бага залуудаа эрдэмд шамдаагүй бол өтөл насандаа хов живээр тархи дүүрдэг

06/18/2026

НИТХ-ын төлөөлөгч Э.Хулан гурван байгууллагаас цалин авдаг уу

06/18/2026

Ж.Алтаншагай 40 насны босго алхлаа

06/17/2026

Улс төрийн угсаа залгамжлал М.Энхболдын хүү Э.Анарын томилгоогоор үргэлжлэх үү

06/17/2026

Ш.Энхийн-Од NBA Draft-ийн өмнөх дөрөв дэх багийн бэлтгэлд оролцжээ

06/17/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.