Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Сэтгэл санаагаа бэлдээд, тэвчээртэй байгаарай Монголчууд минь хайртай бүхнийхээ төлөө
Папарацци

Сэтгэл санаагаа бэлдээд, тэвчээртэй байгаарай Монголчууд минь хайртай бүхнийхээ төлөө

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ11/18/2020Сэтгэгдэл байхгүй4 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Сэтгэл санаагаа бэлдээд, тэвчээртэй байгаарай Монголчууд минь хайртай бүхнийхээ төлөө

Би одоо Хятадад сурч байгаа л даа. Фэйсбүүкээс хүмүүсийн сэтгэгдэл хараад өөрийн байсан хотын нөхцөл байдлын талаар бичмээр санагдлаа. Яагаад гэвэл тэд уйлж байсан… Маш их харамсаж байсан

Хятадууд Корона вирусыг хяналтаас алдаж, улс даяар тархасны дараа

Биднийг яагаад хүчээр ч болтугай

гэртээ бай гэж хэлээгүй юм бэ

хүчээр ч болтугай гэр гэрт нь

байлгаагүй юм бэ гээд уйлаад Засгийн газраасаа олон мянган хүн асууж байсныг битгий мартаарай…

Өнгөрсөн жилийн 1 сарын сүүл, 2 сарын эхээр Хятадад анх Корона вирус гарч, Засгийн газраас нь албан ёсоор ард иргэд, дэлхий дахинд мэдэгдэх үед миний амьдарч байгаа хотын нөхцөл байдал одоогийн Монгол шиг байсан шүү эхлэл нь…

Засгийн газраас онц байдал зарласны дараа орчин тойрон яаж өөрчлөгдсөн бэ гэвэл…

Гудамж, талбайд нэг ч хүн тэр бүү хэл хааяахан гүйж харагддаг нохой, муурнууд ч хаачсан юм гэмээр харагдахгүй хот эл хул нам гүм болчихсон. Яг л гүн нойронд автчихсан юм шиг.

Цонхоор харахаар нэг л эзгүй нам гүм хот, ядаж байхад өдөр бүр бороо ороод тэнгэр нь сааралтчихна аа энд… Маш гунигтай мэдрэмж цаанаасаа л дэлхий хүртэл өөрөө энэ олон хүний амь насыг авч явсандаа гашуудаад ч байгаа юм шиг Гэхдээ Монголд маань ядаж хараад сэтгэлээ сэргээх цэнхэр тэнгэр минь, уужуухан амьсгаа авчих тэр нэг сэнхийсэн агаар минь байгаа юм даа…

Хүмүүс бие биенээсээ зайгаа барьж, хүний бараа харав уу, үгүй юу зүг буруулан алхана, эсвэл өрөө рүүгээ гүйлдэнэ. Гэхдээ хүссэндээ биш л дээ. Хурдхан энэ муухай вирусээр салж, энх цагийг авчрахын төлөө

14 хоногтоо 1 удаа гадагш гарч хоол хүнсний зүйлээ цуглуулж болно.

Гадагш гарахдаа малгай өмсөж, маск зүүж, бээлий өмсөж явна. Маскгүй бол гудамж руу зүглээд ч хэрэггүй. Эхний шалгалтаар бүдэрнэ

Гэрээсээ гарахдаа албаны хүнд биеийн халуунаа шалгуулж, заавал бичүүлнэ

Дэлгүүр дээр ирэхэд хүмүүс хоорондоо 100 метрийн зайтай дугаарлан зогсож, мөн л биеийн халуунаа шалгуулсаны дараа орж өөрт хэрэгтэй юм аа авна…

Хүнсээ авсан бол буцаад шууд гэр лүүгээ
Юун илүү дутуу юм хум харж үзэх. Угаасаа хүнсний дэлгүүрээс өөр онгорхой дэлгүүр хоршоо байхгүй…

Буцахдаа дахиад биеийн халуунаа шалгуулж орно

Гэртээ орж ирээд юун шууд авсан юм аа цэгцлэх. Эхлээд нөгөө маск, бээлийгээ аваад шууд хогийн саванд хаяна. Дараа нь гадуур хувцсаа тайлаад санитолоо цацаад тусдаа торонд хийж тавина. Мөн гутлаа, гутлын улаа. Дараа нь гараа ариутгаад гараа угаана.

Тэгсний дараа дэлгүүрээс авсан зүйлийн гадар талын цаас, гялгар уутыг угааж, арчиж, ариутгана

Гадуур гараад ирсэн бол шууд усанд ороод гар хөлөө ариутгана

Өдөр бүр гэрээ цэвэрлэж ариутгалын бодисоор шалаа арчина

Өдөр болгон биеийн халуун, биеийн байдлаа холбогдох хүмүүст илтгэнэ.
Хятадууд зүгээр л гэртээ байцгаасан. Огтоно хүртэл айгаад үүрэндээ нуугдаж байгаа байх даа гэмээр л мэдрэмж төрж байсан шүү… Тэгж байж Хятадууд ядаж улс дотроо энэ вирусын #халдварыг хяналтандаа авч чадсан… Манай Засгийн газрын одоо аваад байгаа арга хэмжээ, хүсээд байгаа зүйл бол ердөө л энэ.

Тэд хамгийн түрүүнд халдварын тархалтыг хяналтандаа авч, зогсоох явдал. #Тэдний_бидний_хамтдаа хийж чадах зүйл ердөө л энэ. Тиймээс тэвчээрэй, #гэртээ_байгаарай.

Хамгийн харамсалтай нь Хятадын Засгийн газар ард иргэддээ дэлхий дахинд мэдээлэх үед дэндүү оройтсон, вирус аль хэдийнэ дэлхийг тойрчихсон байсан. 12 сарын сүүл, 1 сарын дундуур бид нар юу ч мэдэхгүй гадуур зүгээр л инээмсэглээд, хөгжилдөөд, энгийн амьдрал үргэлжилж байсан гээд бод доо. Үнэхээр аймшигтай… Та нар олон өөр орны хүмүүсийн туршлагыг харсан болохоор тэвчээртэй байгаарай…Цар тахлын оргил үе намжтал… Халдвар авсан хүмүүсийг бүгдийг нь олж илрүүлтэл бид гэр гэртээ л байж байхгүй бол Европын орнууд шиг барьж дийлэхгүй юм болно шүү.

Тэвчээрэй… Уйтгартай байна гэж битгий хэлээрэй..

Зүгээр л хайртай бүхнээ хамгаалж байна гэж бодоорой

Жич: /Би вирусийн голомт хотод байгаагүй. Хажуу мужид нь байсан шүү. Мөн айлгах гэж бичээгүй. Зүгээр л тэнхээтэй байгаарай гэж бодож бичсэн шүү

Via Наранцэцэг Батзаяа

Нийтлэлчид
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.