Коронавирусын эсрэг вакцины талаар ойлголтуудыг багцлая
Өнөөдрийн байдлаар Коронавирусын эсрэг өндөр үйлчлэл үзүүлж, хамгаалж чадахаа нотлоод буй 4 вакциныг томоохон эм үйлдвэрлэгчид гарган аваад байна. Энэ 4 дотроо АНУ-ын Moderna болон Pfizer нарын вакцин хамгийн өндөр үр дүнтэй байгаа юм. Модернагийнх коронавирусын халдвараас 95 хувьтай хамгаалж байгаа бол, Америкийн Pfizer, Германы BioNTech нарын хамтарч гарган авсан вакцин мөн л 95 хувь хамгаална гэж мэдээлсэн.
Харин Их Британийн Оксфордын их сургуулийн эрдэмтэд шинжээчдийн вакцин өндөр настай хүмүүсийг илүү сайн хамгаалдаг, бүх насны иргэдийг хамгаалахдаа 70 хувьтай болох нь тогтоогдсон.
Тэгвэл манай хойд хөрш ОХУ-ын Спутник V вакцин нь урьдчилсан туршилтад орсон иргэдийг 92 хувьтай хамгаалж байжээ. Эдгээр вакцинууд дотроос Moderna-гийнх нь -20 хэмд дээд тал нь 6 сар хүртэл хадгалж болохоороо онцлогтой. Pfizer-ын вакцин зөвхөн -70 хэм буюу маш өндөр хүйтний хэмтэй тусгай зориулалтын орчинд хадгалах шаардлагатай.
Д.Жаргалсайхан