Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    УИХ-ын хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн өнөөдөр 29 нас хүрлээ

    06/05/2026

    Эвдрээгүй ирээдүйг бүтээх Б.Гүнзаяагийн нөлөөллийн аянд 250 мянга гаруй хүүхэд хамрагджээ

    06/04/2026

    О.Амгаланбаатар: Эрийн гурван наадам гэдэг нь нэг хүн барилдаад, морио уралдуулаад, нум сумаа харвахыг хэлнэ

    06/03/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Д.Нямхүү: Бидний тооцооллоор короновирусийн эмчилгээний зардал 6.7-8.9 сая төгрөг болж байна
Мэдээ

Д.Нямхүү: Бидний тооцооллоор короновирусийн эмчилгээний зардал 6.7-8.9 сая төгрөг болж байна

coolBy cool11/28/2020Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Монгол Улсад коронавирусийн халдвар 760 тохиолдол батлагдаад байгаагаас 347 хүн бүрэн эдгэрсэн. Одоогоор 406 хүн эмчлүүлж буй бол долоон хүн нутаг буцсан тухай мэдээллийг өнөөдөр ЭМЯ-наас өглөө.

Эмчлүүлж буй 406 хүний биеийн байдлыг үнэлбэл, 324 нь хөнгөн, 73 нь хүндэвтэр, хүнд 8, маш хүнд 2 хүн байгаа юм.

Тэднийг эмчилж эмчилгээний арга барилын талаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү “Коронавирусийн халдвар авсан хүмүүсийн биеийн байдлыг хөнгөн, дунд зэрэг, хүнд, маш хүнд гэж ангилан эмчилгээ хийж байна. ДЭМБ-аас өгсөн зөвлөмжийг дагаж байгаагаас гадна эмч нарынхаа ур чадвараар эмчилж байгаа.

Эмчилгээний гол эм нь авиган, арбидол. Сүүлд ремдесивир эмийг авсан. Олон улсад ашиглаж буй эмийг Монгол Улс хоцролгүйгээр цаг хугацаандаа татан авсан.
Эмчилгээний аргыг нарийвчлан ярих боломжгүй бөгөөд хүний биеийн онцлог, эрүүл мэндийн байдалд тохируулан вирусийн эсрэг эмчилгээ, антибиотик эмчилгээ, биеийн ерөнхий эсэргүүцэл сайжруулах эмчилгээг хавсарч хийж байгаа. Түүнчлэн үр дүнг нь тогтмол хянаж, харьцуулдаг. Эмчилгээ оновчтой явагдаж байгаа гэж дүгнэж байна.

Одоогоор бид хүнд хүмүүсээ алдахгүй байхад онцгой анхаарч ажиллаж байна. Хүндэрвэл ашиглах ЭКМО аппарат бэлэн бий” гэлээ.

“Манай улс тусгаарлах хугацааг 21 хоног байлгаснаар 19 хүнийг өмнө нь алдаагүй”
Мөн тэрбээр эмчилгээний зардлын тухайд “Бидний тооцооллоор эмчилгээний зардал 6.7-8.9 сая төгрөг болж байна. Үүнд эм, оношлуур, хувийн хамгаалах хэрэгсэл, лабораторийн суурь шинжилгээ зэргийг оролцуулан тооцоолсон. Тухайлбал, эмчилгээний багийн хамгаалах хувцас, өвчтөн дээрээ хэдэн удаа орох, эмчилгээний үр дүнг хянах шинжилгээг байнга хийдэг. Хамар залгиур, хоолойн арчдас, өтгөнөөс шинжилгээ авах гэх мэт нь нийлээд дээрх үнэ гарч байгаа” гэсэн юм.

“21 хоног дөхөөд илэрсэн тохиолдол гарч байсан. Өнгөрсөн хугацаанд нийт батлагдсан тохиолдлын 2.8 хувь буюу 19 хүнээс 14 хоногийн нууц хугацааг даваад 19, 20 дахь хоногуудад вирусийн халдвар илэрч байсан.

Энэ бол шинэ вирус тул судалж байна. ДЭМБ-аас коронавирусийн нууц үеийг 14 хоног гэж дундажлан тогтоосон. Түүнийг нь ихэнх улс орон мөрдөж байгаа. Харин манай улс тусгаарлах хугацааг 21 хоног байлгаснаар 19 хүнийг өмнө нь алдаагүй” гэв.

үйл явдал
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

УИХ-ын хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн өнөөдөр 29 нас хүрлээ

06/05/2026

Эвдрээгүй ирээдүйг бүтээх Б.Гүнзаяагийн нөлөөллийн аянд 250 мянга гаруй хүүхэд хамрагджээ

06/04/2026

“Шарк Танк”-ийн хөтлөгч Ж.Эрдэнэбаяр шинэ албан тушаалд томилогдов

06/03/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

УИХ-ын хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн өнөөдөр 29 нас хүрлээ

06/05/2026

Эвдрээгүй ирээдүйг бүтээх Б.Гүнзаяагийн нөлөөллийн аянд 250 мянга гаруй хүүхэд хамрагджээ

06/04/2026

О.Амгаланбаатар: Эрийн гурван наадам гэдэг нь нэг хүн барилдаад, морио уралдуулаад, нум сумаа харвахыг хэлнэ

06/03/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

06/03/2026

“Шарк Танк”-ийн хөтлөгч Ж.Эрдэнэбаяр шинэ албан тушаалд томилогдов

06/03/2026

Д.Алтанхуягийг Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын захирлаар томилжээ

06/03/2026

Төрийн соёрхолт Б.Догмид: Равжаа хутагтын сахиус намайг үхлээс аварсан

06/03/2026

2000 гаруй уран бүтээлчийг нэг тайзнаа нэгтгэсэн “ХАКИ”-гийн найруулагч Б.Нямдаваа

06/02/2026

2000 гаруй уран бүтээлчийг нэг тайзнаа нэгтгэсэн “ХАКИ”-гийн найруулагч Б.Нямдаваа

06/02/2026

ХУД-ийн 22-р хорооны засаг дарга Б.Мөнхболдын хахуулийн хэргийг прокурорт шилжүүллээ

06/02/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.