Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Мэдээ»Эмийн сан,хүнсний дэлгүүрийн үйл ажиллагааг маргаашнаас эхлүүлэх шийдвэр гаргалаа
Мэдээ

Эмийн сан,хүнсний дэлгүүрийн үйл ажиллагааг маргаашнаас эхлүүлэх шийдвэр гаргалаа

coolНийтэлсэн: cool11/26/2020Шинэчилсэн:11/28/2020Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Аймгийн хэмжээнд коронавирусын халдварын хяналтаас гадуур тохиолдол бүртгэгдээгүй, халдварын тархалтаа хяналтандаа авч чадсан тул эмийн сан болон, хүнсний дэлгүүрийн үйл ажиллагааг эхлүүлэх шийдвэрийг аймгийн Онцгой комисс гаргалаа.

Маргааш буюу 11-р сарын 27-оос эхлэн 8 нэрийн болон 6 нэрийн хүнсний дэлгүүрүүд ажлын тусгай горимоор буюу өглөө 08:00-18:00 цаг гэсэн цагийн хуваариар ажиллах болно.
Нийт 304 хүнсний дэлгүүрт 428 худалдагч ажиллана. Эдгээр дэлгүүрийг хэвийн үйл ажиллагаанд оруулахаар ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг бүрэн хийж нийт 1426 м.кв талбайд ариутгал хийжээ. Түүнчлэн дэлгүүрт ажиллах бүх худалдагч нарыг түргэвчилсэн оношлуурын шинжилгээнд хамруулахад сэжигтэй тохиолдол илрээгүй.
Дээрх хүнсний дэлгүүрүүд цагийн хуваарийн дагуу ажиллаж согтууруулах ундаа худалдахгүй, үйлчлүүлэгчдийг бөөгнөрөл үүсгэхгүйгээр, мэргэжлийн байгууллагын зөвлөмжийг дагаж биелүүлж халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж ажиллахыг аймгийн Засаг дарга анхааруулж байлаа.
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед дараах хүнсний бөөний төв болон захууд ажиллахгүй. Үүнд: Есөн-Эрдэнэ, Ачит, Бичил, Даниста, Цах, Энх төв, Хийморь худалдааны төв, Хүлэг зах, Номин агуулах, Номин супермаркет, Hi Mart, Төгөл их дэлгүүрийн супермаркет болон хүнсний бүх төрлийн бөөний төвүүд, гэрээт борлуулагч нар орж байгаа юм.
Харин Эдгээр бөөний болон зах, томоохон худалдааны төвүүд нь үйл ажиллагаагаа явуулж байгаа хүнсний дэлгүүрүүдэд бараа бүээгдэхүүнийг захиалгын дагуу нийлүүлж ажиллах үүргийг хүлээнэ. Тус бараа нийлүүлэлтийн ажлыг оройны 19 цагаас өглөөний 5 цагийн хооронд зохион байгуулах шийдвэр гарсан.
Хүнсний дэлгүүрийн тухайд дуудлагаар ямар нэгэн түгээлт явахгүй. Цар тахлын тархалтыг хязгаарлах, хүмүүсийн хөдөлгөөнийг сийрүүлэх арга хэмжээ авч байгаа тул нийт иргэддээ зөвхөн өөрийн гэрт ойр байгаа дэлгүүрүүдэд үйлчлүүлэхийг анхаарууллаа.
Хүнсний дэлгүүрээс гадна эмийн сангийн үйлчилгээ цагийн хуваарийн дагуу хэвийн ажиллана. Ингэхдээ хүргэлтийн үйлчилгээ явуулж байсан 45 эмийн сан үргэлжлүүлэн хүргэлтийн үйлчилгээ хийхээр болжээ.
65 эмийн сангийн ариутгал халдваргүйтгэл бүрэн хийгдсэн бөгөөд түүнд ажиллах 106 эм зүйч түргэвчилсэн оношлуураар шинжилгээнд хамрагдсан.

Мэдээллийн төв

Орхон ЗДТГ
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.