Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Казакууд “үндэстэний цөөнх”биш

    06/21/2026

    Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

    06/19/2026

    УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

    06/19/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Орхон аймгийн онцгой комисс “ЭРДЭМТЭН, СУДЛААЧДЫН БАГ”-тай хамтран ажиллаж байна
Мэдээ

Орхон аймгийн онцгой комисс “ЭРДЭМТЭН, СУДЛААЧДЫН БАГ”-тай хамтран ажиллаж байна

coolBy cool11/28/2020Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Зам тээврийн хөгжлийн дэд сайд, УОК-ын Шуурхай бүлгийн ахлагч Ж.Бат-Эрдэнээр ахлуулсан “Зөвлөх баг” Орхон аймагт энэ сарын 19-оос хойш ажиллаж байна. Тус баг аймгийн Онцгой комиссын дэргэд “Эрдэмтэн, судлаачдын баг”-ыг ажиллуулж цаашид авах арга хэмжээний талаар мэдээлэл солилцлоо. “Эрдэмтэн, судлаачдын баг” Орхон аймгийн нийгэм, эдийн засгийн үзүүлэлт, өнөөгийн нөхцөл байдал, мэдээллийн баазад үндэслэн цаашид авах арга хэмжээний зөвлөмж гаргажээ. Зөвлөмжийн зорилго нь цар тахлын эрсдлийг бууруулах, иргэдийн нийгмийн асуудлыг эдийн засгийн  хохирол багатайгаар   шийдвэрлэх  урт хугацаанд хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлоход чиглэжээ. Иймд юуны өмнө цар тахлын  бага, дунд, өндөр эрсдэлтэй үеийг тооцож түүнд тохирсон арга хэмжээг хэрэгжүүлж, үүнийгээ боловсрол, эрүүл мэнд, дэд бүтэц, худалдаа, үйлчилгээ зэрэг бүх салбартай уялдуулах хэрэгтэй гэв. Тухайлбал, өндөр эрсдэлтэй үед нийт тээврийн хэрэгслийн 20-иос ихгүй хувийг дугаарын хязгаарлалттайгаар замын хөдөлгөөнд оролцуулах, байгууллага бүр “COVID STOP” ажилтанг томилж зохицуулалт хийх, нэг үйлчлүүлэгчид 4м.кв талбай ноогдохоор тооцож үйлчилгээгээ явуулах зэргийг зөвлөмжид тусгасан байна. Цаашид  “Ковид-19” цар тахлын үед Орхон аймагт 2021 онд хэрэгжүүлэх зарим арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах, мэдээллийн технологийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх /Smart stop- Ухаалаг хөл хорио/, мэдрэг чанар өндөр оношилгоо, сэлбэг хэрэгсэл, урвалж бодисыг  нэмэгдүүлэх, халдваргүйжүүлэх бүтээгдэхүүн, хэрэгслийг орон нутагтаа үйлдвэрлэх зэрэг санал гаргажээ.

ЦАР ТАХАЛ БИДНЭЭС ШИНЭ ТЕХНОЛОГИ, ШИНЭ МЕНЕЖМЕНТ ШААРДАЖ БАЙНА

УОК-ын Шуурхай бүлгийн ахлагч Ж.Бат-Эрдэнэ:  “Орхон аймагт Монгол Улсын стратегийн ач холбогдолтой аж үйлдвэр байна, хүн амын нягтаршил их байна. Иймд цар тахал биднээс цаашид ШИНЭ ТЕХНОЛОГИ, ШИНЭ МЕНЕЖМЕНТ, ШИНЭ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ-ыг шаардаж байна. Бид халдвартай хүмүүсээ тусгаарлалаа, эрсдэлтэй хүмүүсээ түргэвчилсэн оношлуураар оношиллоо. Тэгвэл халдваргүй байгаа хүмүүсээ цаашид хэрхэн хамгаалах вэ гэдэг нь дараагийн асуудал болж байна. Иймд хамгаалалтын системээ хэрхэн бүрдүүлэх, салбар хоорондын уялдааг яаж хангах вэ, хүн, хүч, санхүүгийн нөөцөө хэрхэн үр дүнтэй ашиглаж тооцох вэ гэдгийг энэ цар тахал шаардаж байна. Тиймээс “Эрдэмтэн, судлаачдын баг”-тай  хамтран ажиллалаа. Эрсдэлийг бууруулахын тулд технологийн дэвшлийг ашиглах ёстой гэсэн зөвлөмжийг аймгийн Онцгой комисст өглөө.

ЭНЭ ЦАР ТАХЛЫГ БИД БЭРХШЭЭЛ БУС ТҮР ЗУУРЫН СОРИЛТ ХЭМЭЭН ХАРЖ БАЙНА

Аймгийн Онцгой комиссын дарга С.Батжаргал: “Өдөр тутмын амьдралын хэв маяг, нөхцөл байдлыг энэ цар тахал  өөр, өөр болгож байна. Тийм ч учраас бид “Эрдэмтэн, судлаачдын баг”-тай хамтран ажиллаж аймгийнхаа онцлогт тулгуурлаж нийгэмд учирч болох эрсдэл, түүнээс хамгаалах  төлөвлөгөөг боловсруулан ажиллах шаардлага тулгарч байгаа. Үүнийг хэрэгжүүлэхдээ олон нийтийн хянлтын систем,МЭДЭЭЛЛИЙН  ТЕХНОЛОГИЙГ ХЭРХЭН НЭВТРҮҮЛЭХ вэ зэргийг бид ярилцлаа.  Энэ цар тахлыг бид бэрхшээл бус түр зуурын сорилт хэмээн харж түүнийг даван туулах талаар арга аргачлалаа зөв шийдвэрлэх менежментийг боловсруулахаар  эрдэмтдийн багаа ажиллууллаа”.

 

 

Орхон ЗДТГ
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Казакууд “үндэстэний цөөнх”биш

06/21/2026

Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

06/19/2026

УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

06/19/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Казакууд “үндэстэний цөөнх”биш

06/21/2026

Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

06/19/2026

УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

06/19/2026

Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

06/19/2026

ГЕГ-ын дарга асан Х.Баатар зуурдаар таалал төгслөө

06/19/2026

А.Хаянхярваа: Бага залуудаа эрдэмд шамдаагүй бол өтөл насандаа хов живээр тархи дүүрдэг

06/18/2026

НИТХ-ын төлөөлөгч Э.Хулан гурван байгууллагаас цалин авдаг уу

06/18/2026

Ж.Алтаншагай 40 насны босго алхлаа

06/17/2026

Улс төрийн угсаа залгамжлал М.Энхболдын хүү Э.Анарын томилгоогоор үргэлжлэх үү

06/17/2026

Ш.Энхийн-Од NBA Draft-ийн өмнөх дөрөв дэх багийн бэлтгэлд оролцжээ

06/17/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.