Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Дуучин Jason хүүтэй болжээ

    05/10/2025

    Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

    05/09/2025

    Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

    05/09/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Сонин хачин»Түүхэн хүн “Т.Бор” (1913-1932)
Сонин хачин

Түүхэн хүн “Т.Бор” (1913-1932)

coolBy cool11/30/2020Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Түмэн олныхоо зол жаргалын төлөө тэмцлийн гал дунд хатуужиж нэр нь тодорсон эрэлхэг эмэгтэй олон байдгийг хүн төрөлхтний түүх мэднэ. Фашист зандалчдын дүүжлүүр доор тэргүүнээ гудайлгүй зогсож << Зөвлөлт эх орон мандтугай>> гэж эцсийн үгээ хэлж байхдаа Ленийн комсомолын гишүүн, зоригт эх оронч эмэгтэй Зоя Космодемьянская дөнгөж арван наймхан настай байжээ.

Ардын хувьсгалын ялалтыг хамгаалан хувьсгалын эсэргүүчүүдтэй тэмцэж явахдаа дайсанд баригдаад хадан хясааны ирмэг дээрээс << Эх орон мандутгай! >>, << Нам эвлэл мандтугай>> гэж эцсийн үгээ зоригтой хэлээд дайсны гарь амь үрэгдсэн эрэлхэг эмэгтэй Т.Бор арван есхөн настай байлаа. 1913 онд Дундговь аймгийн Өлзийт сумын ард Түвдэнгийн нэгэн охин төржээ. Аав нь түүнд Бор гэж нэр өгчээ. Төрөлхийн сэргэлэн тэр охин 1930 онд 17 настайдаа бичиг үсгийн түр сургуульд орж монгол бичгийг гайхалтай түргэн сураад,ХЗЭ-ийн 372 дугаар үүрт гишүүнээр элсч дараа жил нь Цогт сумын ХЗЭ-ийн үүрийн нарийн бичгийн даргаар сонгогджээ. Тэр үед хар шар феодалууд гадаадын дайсантай сүлбэлдэн ардын засаг төрийг унагах зорилгоор зүсэн зүйлийн оролдлого хийж байв. 1932 оны хавар орон нутгийн феодалууд говийн хэдэн сумын олон зуун өрх айлыг хил давуулан нүүлгэх үймээн дэгдээжээ. Төөрөлдөн будилсан эгэл олныг дүрвээн нүүлгэхгүй байх хариуцлагатай,бас бэрхшээлтэй үүргийг ХЗЭ-ийн үүргийн дарга Т.Бор тэргүүтэй хэсэг хүмүүс орон нутгийн намын байгууллагын удирдлагаар гүйцэтгэжээ. Харгис лам нар, эсэргүү бүлгийн дээрэмчид Борыг үзэн ядах болов. 1932 оны 3 сард эсэргүү этгээдийг хорт явууллагын учрыг нутгийн ард олонд дахин таниулахаар Т.Бор хэсэг нөхдийн хамт морджээ. Тэл ухуулга хийж явсаар 20 шахам зэвсэгт дайсанд хүч автагдан баригджээ.

Тэднийг ангийн дайснууд зүйл бүрээр тарчилгаан зовоосон боловч,
-Бид эвлэрлийн гишүүд, намынхаа үйл хэрэгт тусалж, түмэн олны зол жаргалыг хамгаална. Эх орноосоо дүрвээд та нар жаргал үзэхгүй! гэж тэд зориг шантралгүй хэлж байв.

Нинжин сэтгэлгүй дайсан тэдний ханцуйгаао нь мод шургуулан тэлж, дүүжлэн зовоогоод эцэст нь Тугийн цохио гэдэг газар туун аваачжээ. Харгис дайснууд хамгийн түрүүнд сумын дарга болон ХЗЭ-ийн нарийн бичгийн дарга Т.Бор нарыг хөнөөжээ.

Т.Борын гэгээн дүр ард түмнийхээ зүрх сэтгэлд мөнхжин үлдсэн юм.
БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийг 1963 оны VIII сарын 26-ны зарлигаар Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвд эрэлхэг эх оронч Т.Борын хөшөөг босгож мөн сумын дунд сургуулийг түүний нэрэмжит болголоо. Нам, эх орныхоо үйл хэргийн төлөө хатан зоригтой тэмцэж амь үрэгдсэн Т.Борд 1971 онд МХЗЭ-ийн 50 жилийн ойг тэмдэглэх үеэр БНМАУ-ын баатар цол нэхэн олгожээ.
Их шуурга сөрөх мэт урагш тэмүүлсэн залуу бүсгүйн дүр бүхий хөшөө говь нутгийн цэлмэг тэнгэр доор сүндэрлэж байна.
Хөшөөнд залуучууд амьд цэцэг өргөж, түүний дэргэд пионерүүд шугам жагсаал хийж, баатарчуудад улаан бүч зүүж өгч байна. Тэд гар өргөн ёслож Эх орон ард түмнийхээ төлөө мятрашгүй тэмцэгч Т.Бор шиг иргэд болохоо батлан илэрхийлдэг билээ.

сонин хачин түүх
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Дуучин Jason хүүтэй болжээ

05/10/2025

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Jason хүүтэй болжээ

05/10/2025

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025

“Татар“ хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун нэрээ өөрчилж, Д.Мөнхчулуунтатар болгон УБЕГ-т бүртгүүлжээ

05/08/2025

ДЭД ХУРАНДАА Э.БИЛЭГСАЙХАН МОНГОЛ ЦЭРГҮҮДИЙГ КОМАНДЛАН АЛХАНА

05/08/2025

“1984” ПОСТДРАМЫН ЖҮЖИГ ДАХИН ТАЙЗНАА

05/07/2025

Төр дэмжихийг хүсэхгүй бол “сонин уншдаггүй улс” гэдгээ зарлачих

05/07/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.