Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Мэдээ»“Ковид-19” халдварын эрсдлийг бууруулах зорилгоор нийслэлийн 935 байгууллага хувийн хэвшлийн аж ахуй нэгж байгууллагуудтай цахимаар албан бичиг солилцохоор боллоо
Мэдээ

“Ковид-19” халдварын эрсдлийг бууруулах зорилгоор нийслэлийн 935 байгууллага хувийн хэвшлийн аж ахуй нэгж байгууллагуудтай цахимаар албан бичиг солилцохоор боллоо

coolНийтэлсэн: cool12/10/2020Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Нийслэлийн Онцгой комиссоос Коронавируст /Ковид-19/-ын халдварт цар тахлын аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, биечилсэн харилцааг багасгах ажлын хүрээнд олон ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.

Тухайлбал, 2020 оны 5 дугаар сараас эхлэн хувийн хэвшлийн аж ахуй нэгж байгууллагуудаас нийслэлийн бүх шатны байгууллагуудад хандсан албан бичгээ https://smartoffice.mn/ системээр дамжуулан цахим хэлбэрээр илгээж, хариугаа мөн тухайн системдээ хүлээн авах боломжтой болсон юм.

Тэгвэл өндөржүүлсэн онцгой нөхцөл байдалтай холбогдуулан Нийслэлийн Мэдээлэл, технологийн газар, Нийслэлийн Архивын газраас хамтран цахим албан бичиг солилцох хялбаршуулсан бүртгэлийн “Түр бүртгэл (Ковид-19)” цэсийг дээрх системд 2020 оны 12-р сарын 10-ны өдрөөс эхлэн нээж байгаа бөгөөд “Түр бүртгэл (Ковид-19)” үйлчилгээг ашиглан тоон гарын үсгээ хараахан авч амжаагүй аж ахуйн нэгж байгууллагуудад систем ашиглах түр хугацааны эрх олгож, төрийн байгууллага болон системийн хэрэглэгч нийт байгууллагуудад албан бичгээ цахимаар илгээж, хариу авах боломжийг ийнхүү олгож байна.

Энэхүү түр бүртгэл нь 2020 оны 12-р сарын 10-ны өдрөөс 2021 оны 02-р сарын 01-ний өдрийг хүртэл нээлттэй байх бөгөөд энэ хугацаанд түр эрх бүхий байгууллагууд нь тоон гарын үсэг авч https://smartoffice.mn систем ашиглах эрхээ баталгаажуулах шаардлагатай юм.

Иймд нийслэл Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй нийт аж ахуй нэгж байгууллагуудад Коронавируст /Ковид-19/-ын халдварт цар тахлын аюулаас урьдчилан сэргийлж, биечилсэн харилцаанаас татгалзаж, цахим систем ашиглан хялбар, шуурхай аргаар албан бичгээ илгээж хэвшихийг уриалж байна.

Ингэснээр та эрсдэлээс өөрийгөө хамгаалахаас гадна цаг хугацаа, зардал хэмнэж, төрийн байгууллагуудад илгээсэн албан бичгийн шийдвэрлэлтийн явцыг байнга хянах зэрэг олон давуу талтай юм.

Тус системийг ашиглан нийслэлийн нутгийн захиргааны 935 байгууллагад албан бичиг илгээх боломжтой. Үүнд:

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба
Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагууд (34 агентлаг)
Нийслэлийн өмчит төсөвт байгууллагууд
Нийслэлийн өмчит аж ахуйн тооцоот байгууллагууд
Нийслэлийн Эрүүл мэндийн байгууллагууд
Төслийн нэгжүүд
9 дүүргийн Засаг даргын Тамгын газрууд
9 дүүргийн Засаг даргын Тамгын газрын харьяа газар, хэлтсүүд
Нийслэлийн 171 хороод
Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулиуд
Нийслэлийн өмчийн цэцэрлэгүүд
НИЙСЛЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ГАЗАР

НЗДТГ
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.