Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

    06/19/2026

    УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

    06/19/2026

    Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

    06/19/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Голомтод ажиллаж байсан 41 эмч, эмнэлгийн ажилтан халдвар авчээ
Мэдээ

Голомтод ажиллаж байсан 41 эмч, эмнэлгийн ажилтан халдвар авчээ

coolBy cool12/15/2020Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооноос 2020 оны аравдугаар сарын 20-ны өдөр Эрүүл мэндийн даатгалын байгууллага болон Эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагаатай танилцах, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн М.Оюунчимэгээр ахлуулж, С.Ганбаатар, Ж.Чинбүрэн, С.Одонтуяа, Л.Энх-Амгалан нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан билээ.

Ажлын хэсгийн гишүүд өнөөдөр (2020.12.15) Covid-19 халдвараар өвчилсөн эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх мэдээллийг цахимаар сонсож, нэн тэргүүнд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх зорилгоор хуралдлаа.
Уг цахим хурлыг УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн даргалж, Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-ийн ерөнхий захирал Д.Нямхүү, ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмээ нар эмч, мэргэжилтнүүдийн эрүүл мэнд, ажлын нөхцөл байдал, эрсдэл, хариу арга хэмжээний талаар мэдээлэл өгсөн юм.

Монгол Улсад төдийгүй дэлхий дахинд Covid-19 халдварын голомтод ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтнуудын эрүүл мэндийн асуудал тулгамдаж байна. “Одоогийн байдлаар манай улсад нийт 41 эмч, эмнэлгийн ажилтан халдвар авсны 11 нь эдгэрсэн. Тэдний 80 гаруй хувь нь ажлын ачаалал их, хувийн хамгаалах хэрэгслийг тайлах үед болон халдвар авсан иргэнд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх явцдаа халдвар авсан байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-аас эмч, эмнэлгийн ажилтнуудад зориулсан гаргасан таван зөвлөмжийн дагуу хариу арга хэмжээ авч, ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж байгаа. Шаардлагатай авах арга хэмжээний жагсаалтыг Эрүүл мэндийн сайдад хүргүүлсэн. Тулгамдаж байгаа асуудал бол хүний нөөц, барилга, өрөө тасалгааны дулаалгын асуудал байгаа. Сүүлийн үед цахим сүлжээгээр иргэдийн дунд ХӨСҮТ-ийг бүрэн тусгаарласан, асуудал хүндэрсэн гэдэг ташаа мэдээлэл түгээх хандлага гарч байгаа нь эмч, сувилагч, ажилтнуудын сэтгэл санаанд нөлөөлөх, нэр хүндэд нь халдах зэрэг сөрөг үр дагаварыг үүсгэж байна” хэмээн ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмээ хэллээ.

Хуралдааны үеэр ажлын хэсгийн гишүүд PCR шинжилгээнд нийт иргэдийг хамруулах шаардлагатай эсэхийг асуухад тандалт хийх байдлаар шинжилгээ хийх нь эдийн засаг болоод илрүүлэлтийн хувьд үр өгөөжтэй гэж ХӨСҮТ-өөс хариулав.

Ажлын хэсгийн гишүүд эмч нарын ачааллыг тэнцвэржүүлэх, анхан шатны нэгж, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд халдвар хамгааллын хэрэгсэл дутмаг байгааг анхаарах, эрүүл мэндийн цахим үйлчилгээний чанарыг сайжруулж тулгамдаж буй асуудлуудыг цаг тухайд нь шийдвэрлэх, шинжилгээний аппарат, хүний нөөцийг нэмэгдүүлж бэлтгэл ажлаа хангах талаар ажиллах чиглэлийг Эрүүл мэндийн яам болон ХӨСҮТ-ийн холбогдох албан тушаалтнуудад өглөө.

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороонд иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийн цахим мэдээллийн хэлтсийн дарга Т.Бат-Эрдэнэ, Интерактив ХХК-ийн захирал Б.Ууганбаяр нар 119.mn вебсайтын хөгжүүлэлт, тулгамдаж буй асуудлын талаар танилцуулав.

Мэргэжлийн байгууллагуудын мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Б.Жаргалмаа, Б.Бейсен, Ж.Чинбүрэн нар тодруулж, цаашид Нийгмийн бодлогын байнгын хорооноос шаардлагатай дэмжлэг үзүүлж, Эрүүл мэндийн сайдтай уулзаж асуудлыг шийдвэрлэж ажиллахаа илэрхийллээ.

ковид
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

06/19/2026

УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

06/19/2026

ГЕГ-ын дарга асан Х.Баатар зуурдаар таалал төгслөө

06/19/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

06/19/2026

УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

06/19/2026

Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

06/19/2026

ГЕГ-ын дарга асан Х.Баатар зуурдаар таалал төгслөө

06/19/2026

А.Хаянхярваа: Бага залуудаа эрдэмд шамдаагүй бол өтөл насандаа хов живээр тархи дүүрдэг

06/18/2026

НИТХ-ын төлөөлөгч Э.Хулан гурван байгууллагаас цалин авдаг уу

06/18/2026

Ж.Алтаншагай 40 насны босго алхлаа

06/17/2026

Улс төрийн угсаа залгамжлал М.Энхболдын хүү Э.Анарын томилгоогоор үргэлжлэх үү

06/17/2026

Ш.Энхийн-Од NBA Draft-ийн өмнөх дөрөв дэх багийн бэлтгэлд оролцжээ

06/17/2026

М.Нарантуяа: Монголчуудын хүнлэг чанар яагаад араатанлаг болж хувираад байгааг судлах цаг болжэ

06/17/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.